ХАСБАНКНЫ ЦОГТЦЭЦИЙ САЛБАР VVД ХААЛГАА НЭЭЖ, ХАРИЛЦАГЧДАА УГТАН АВЛАА
Монгол Улсын арилжааны банкуудаас чанараар тэргүүлэгч ХасБанк нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ард иргэд, албан байгууллагуудад санхvvгийн бvрэн vйлчилгээг тvргэн шуурхай vзvvлэх зорилгоор “Цогтцэций” салбараа шинээр нээлээ.
“Цогтцэций” салбарын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд болсон ба нээлтийн баярт банкны Гүйцэтгэх захирал М.Болд, сум орон нутгийн удирдлагаас Сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх, Иргэдийн хурлын дарга С.Батхишиг, Багийн дарга нар болон сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцсон юм.
Шинэ салбарынхаа нээлтийг тохиолдуулан бид BSB компанитай хамтран гэр ахуйн барааны санхүүгийн түрээсийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг сумын иргэдэд олгосон бөгөөд мөн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон иргэд, үйлчлүүлэгчдээс азтан тодруулж хадгаламж эзэмших эрх, төлбөрийн картаар урамшууллаа.
Тооцооны төвийн анхны харилцагчдаа талархал, банкны дурсгалын зүйлийн хамт гардуулсан бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин Батсайхан аялгуут морин хуурын эгшгээр шинэ салбарын жаврыг үргээж үүд хаалгаа үйлчлүүлэгч түмэндээ нээлээ.
Шинээр үүдээ нээж буй “Цогтцэций” салбар маань Таван Толгой ХК дээр мөн нэг өргөтгөл нэгжээ нээсэн бөгөөд ХасБанкны орон нутгийн томоохон салбарын нэг болох зорилттойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.