Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк Монголын эдийн засгийн форумд оролцоно

 

Монголын Эдийн Засгийн Форум Төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг оны ээлжит Монголын Эдийн Засгийн Форум нь 2011 оны 3 дугаар сарын 2,3-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол улсын хөгжил тэр дундаа Боловсрол, Засаглал, Дэд бүтэц, Өрсөлдөх чадварын гэх мэт олон талт сэдвээр явагдах бөгөөд ХасБанк уг чуулганы ивээн тэтгэгчээр 2 дахь жилдээ оролцож байна.

Энэхүү чуулган нь Монгол улсын нийгэм болоод эдийн засгийн хөгжлийн бодлогод нөлөө үзүүлхүйц, бодит үр дүн гаргах нээлттэй яриа хэлэлцүүлгийг Засгийн Газар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн дунд өрнүүлж Монгол Улсын хөгжлийн гарцыг олох, нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд чиглэгддэгээрээ бусад хурал чуулгануудаас онцлог юм.

Монголын Эдийн Засгийн Форумын анхдугаар чуулганаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийн засаг зэрэг улс орны амьдралд чухал нөлөө бүхий асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл 2 өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой шийдэл, сэжүүр гаргасан нь  амьдралд хэрэгжиж эхлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.meforum.mn сайтаас авна уу.