Type search keyword

ПОС-ын орлого барьцаалсан зээл

ПОС-ын орлого барьцаалсан зээл

Харилцагч таны бизнест богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтын хэрэгцээ үүссэн бол ПОС-ын орлогоо барьцаалан дижитал банкаар түргэн, шуурхай зээл авах боломжтой.

Давуу тал

  • Таны дансны ашиглалтаас хамаарч зээлийн хэмжээг тэр дор нь тогтооно;
  • Өмнө нь зээлтэй байсан ч дахин нэмэлтээр зээл авах боломжтой;
  • Зээлийн хугацааг нэг удаа сунгах боломжтой;

Зээлийн зориулалт

  • Бизнесийн богино хугацааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх;
  • Та бизнесийн орлоготой ч өрхийн болон хувийн хэрэгцээндээ зориулж авч болно.

Бүтээгдэхүүний нөхцөл

Дээд хэмжээ
Хугацаа
Хүү*
үйлчилгээний шимтгэл
Сарын
жилийн
300,000 – 50,000,000 төгрөг хүртэл
12 сар
1.9%
22.8%
Шинээр авах - зээлийн дүнгийн 1%
Нэмж авах - нэмж авч буй дүнгийн 1%
Хугацаа сунгах - шимтгэлгүй

*Зээлийн бодит өртөг (жилийн): 24.7%

Тавигдах шаардлага

  • ХасБанкны ПОС-ыг 6 сараас доошгүй хугацаанд ашигласан байх;
  • ХасБанктай мастер гэрээ байгуулсан байх;
  • Зээлийн сайн түүхтэй байх.