Хайх зүйлээ бичнэ үү

Эргэлтийн хөрөнгийн зээл


Хэмжээ

2.5 тэрбум төгрөг хүртэл


Хугацаа

36 ХҮРТЭЛ САР


Хүү /төгрөг/

  • Сарын: 1.40% - 1.80%
  • Жилийн: 16.8% - 21.6%



Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

Эргэлтийн хөрөнгийн зээл

Харилцагч та бизнесийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, бизнесээ өргөжүүлэх зорилгоор эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх бол “Эргэлтийн хөрөнгийн зээл” авах боломжтой.

Давуу тал

  • Таны бизнесийн цар хүрээ, хөрөнгө санхүүгийн чадвараас хамаарч зээлийн хэмжээг тогтооно;
  • Зээлийн сайн түүхтэй, ХасБанканд харилцах, хадгаламжийн данстай харилцагчид хүүг бууруулан тогтооно;
  • Таны бизнесийн онцлог, улирлын шинж чанарт тохируулан зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгож, зээлийн үндсэн төлбөрөөс 8 хүртэл сараар чөлөөлнө;
  • Эргэлтийн хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой;
  • Та зээлтэй хэдий ч дахин зээл олгож, нэмэлт хэрэгцээг санхүүжүүлнэ;
  • Эргэлтийн хөрөнгийн зээлийг зээлийн шугам байдлаар авах боломжтой.

Зээлийн зориулалт

  • Та шинээр бизнес эрхлэх гэж буй болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлж ашиг орлогоо өсгөхөөр зорьж байгаа бол “эргэлтийн хөрөнгийн санхүүжилт”-ийн зээл танд туслана;
  • Та бизнесийн орлоготой ч гэртээ тавилга, цахилгаан бараа авах, хашаа байшин, орон сууцаа засварлах, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, аялаж зугаалах зорилгоор өрхийн хэрэглээндээ зориулж зээл авч болно.

Бүтээгдэхүүний нөхцөл

Дээд хэмжээ
Хугацаа
Хүү*
Хүү буурах нөхцөл
үйлчилгээний шимтгэл
Сарын
жилийн
2.5 тэрбум төгрөг хүртэл
36 сар
1.40% - 1.80%
16.80% - 21.60%
Банкнаас авсан зээлийн тоо болон банканд байршуулсан эх үүсвэрийн багцаас хамаарч зээлийн хүүг бууруулна.
5 хүртэл сая төгрөгийн зээл -0.5 %
5 - 30 хүртэл сая төгрөгийн зээл - 1%
Зээлийн шугамын үүрэг хүлээсний шимтгэл - 0.2%

*Зээлийн бодит өртөг (жилийн): 17.51% - 22.36%

Тавигдах шаардлага

  • Зээлээ эргэн төлөхүйц бизнесийн орлоготой, баталгаажсан байх,
  • Тухайн бизнесээ 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн байх,
  • Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх.

Бүрдүүлэх материал

ИРГЭН:

  • Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт татаж авах/ 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
  • Зээлийн өргөдөл /ХасБанкны маягт татаж авах/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
  • Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

ХУУЛИЙН ЭТГЭЭД:

  • Бизнесийн зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
  • Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
  • Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

Бүтээгч гарыг бодитоор санхүүжүүлэгч ХасБанк

Бүтээгч гар

Бизнесийн зээлийн түгээмэл асуулт, хариулт

Хамтран зээлдэгч гэж хэн бэ?

Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ.

Батлан даагч гэж хэн бэ?

Зээлдэгч нь авсан зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадахыг Банкны өмнө баталж, хэрэв гүйцэтгэхгүй бол зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээж Банктай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

Хуулийн этгээдийн нэр дээр зээлтэй бол хувь эзэмшигч, захирал нь зээл авч болох уу?

Банкны шаардлагыг хангаж байгаа бол болно.

Бизнесийн зээлтэй бол төслийн зээл авч болох уу?

Төслийн зээлийн нэмэлт шалгуурыг хангаж байгаа тохиолдолд болно. Банканд урьдчилан мэдэгдэх шаардалагатай.

Төслийн зээлтэй бол бизнесийн зээл авч болох уу?

Банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа бол болно.

Өмнө нь огт зээл авч байгаагүй иргэн, хуулийн этгээд зээл авч бололх уу?

Болно. Зээлийн шалгуур үзүүлэлтүүд хангасан тохиолдолд судалж үзсэний үндсэн дээр зээл олгох эсэх шийдвэр гаргана.

Өөр бусад банканд зээлтэй бол бизнесийн зээл авах боломжтой юу?

Боломжтой. Бусад банкны зээлийн мэдээлэл, таны бизнесийн зээлийн судалгааг хийж үзсэний үндсэн дээр зээл олгох эсэх шийдвэр гаргана.

Бизнесийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч заавал шаардах уу?

Зээлийн эрсдэлийн үнэлгээнээс хамааран шаардана.

Орон сууцны зээл, өрхийн хэрэглээний бусад зээлтэй бол бизнесийн зээл авч болох уу?

Болно. Зээлийн судалгаагаар бизнесийн орлогоороо зээл төлөх боломжтой байвал бизнесийн зээл авч болно.

Бизнесийн зээлд орлого нотлох баримт гэж ямар баримт шаардах вэ?

Иргэн бол сүүлийн 6 сарын бизнесийн орлого дамжсан дансны хуулга. Хуулийн этгээд бол татварын албанаас баталгаажсан тайлан.

ХасБанкнаас өөр бусад банкны дансаар борлуулалтын орлого дамждаг бол зээл олгох уу.

Олгоно. Тухайн борлуулалтын орлого дамждаг банкны дансны сүүлийн 6 сарын хуулгын мэдээллээр орлогыг баталгаажуулна.

Бизнесийн зээлд ямар барьцаа хөрөнгө шаардах вэ?

Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө барьцаална.

Хөдлөх хөрөнгөд юу юу ордог вэ?

Хэвийн үйл ажиллагаатай машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж.

Барьцаа хөрөнгийг заавал даатгалд хамруулах уу?

Зээлээр санхүүжүүлж буй хөрөнгө бол заавал даатгуулна.

Зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хугацаагаар чөлөөлүүлж болох уу?

Бизнесийн улирлын онцлог, орлогын давтамжаас хамааруулан үндсэн төлбөрөөс чөлөөлүүлж болно. Үндсэн төлбөрөөс чөлөөлүүлсэн саруудад зөвхөн хүүний төлбөр төлнө.

Бизнесийн зээлд өөрийн бус хөрөнгийг барьцаалж болох уу?

Болно. Зээлийн хэмжээнээс хамааран тодорхой хэмжээнд барьцаалах боломжтой.

Эргэлтийн хөрөнгийн зээл, үндсэн хөрөнгийн зээл давхар авч болох уу?

Болно. Бизнесийн орлого барьцаа хөрөнгийн хэмжээнээс хамааран давхар зээл авч болно.

Барьцаа хөрөнгийг 2-оос дээш зээл дээр давхар барьцаалж болох уу?

Зөвхөн ХасБанкны 2-оос дээш зээлд давхар барьцаалж болно. Банк нь барьцаа хөрөнгийг тэргүүн ээлжинд шаардах эрхтэйгээр барьцаалдаг.

Барьцааны гэрээнд барьцаалуулагч заавал өөрийн биеэр ирж гарын үсэг зурах уу?

Тийм. Барьцааны гэрээнд насанд хүрээгүй хүүхдийг эцэг эх төлөөлөн барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчийн зөвшөөрөлд гарын үсэг зурна.

Зээл хугацаа хэтэрвэл барьцаа хөрөнгийг хурааж авах уу?

Зээл төлүүлэхтэй холбоотой арга хэмжээг авсны үр дүнд зээлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай гэж үзвэл ШШГГ-н шийдвэрийн дагуу шийдвэрлэнэ.

Зээлийн судалгааг заавал газар дээр очиж үзэх үү?

Тийм. Газар дээр буюу таны бизнесийн үйл ажиллагааг зээлийн ажилтан очиж танилцан судалгааг хийнэ.

Зээлийн хугацаанд банканд санхүүгийн мэдээллүүдээ заавал шинэчлэн өгөх шаардалагтай юу?

Банкны зүгээс шаардсан бүх мэдээллийг гаргаж өгөх тухай зээлийн гэрээнд тусгасан байдаг.

Бусад нийтлэг асуултуудыг харах