“ХасБанк” ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
ХасБанк 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 25.25 төгрөг буюу нийт 26.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа. Уг шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараа ногдол ашгийг тараана.
Дэлгэрэнгүй“ХасБанк” ХК 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараалаа
ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 15.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 14.75 төгрөгийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршууллаа.
ДэлгэрэнгүйХасБанкны 2023 оны татварын дараах цэвэр ашиг Үнэт цаасны танилцуулга дахь төсөөллөөс 15.7%-р давж биеллээ
ХасБанк ХК-ийн 2023 оны татварын дараах цэвэр ашиг 142.0 тэрбум төгрөг (өмнөх оноос +34.2%), нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 138.0 төгрөгт тус тус хүрч IPO хийх үеийн санхүүгийн төсөөллийг 15.7%-р давуулан биелүүллээ. Ингэснээр Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөж (12 сарын дунджаар тооцсон ROE) 26.3%-д хүрч байна.
Дэлгэрэнгүй