Монголбанк ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанкинд нэгтгэх зөвшөөрөл олголоо
Банкны тухай хууль тогтоомжийн дагуу аливаа этгээд холбогдох этгээдийн хамт банкинд эзэмших хувь хэмжээ 20%-аас хэтрэхгүй байх шаардлагыг хангах зорилгоор ХасБанк ХК (“ХасБанк”) өөрийн толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанкинд нэгтгэх замаар өөрчлөн байгуулалт хийх шийдвэр гаргасан билээ.
Уг өөрчлөн байгуулалтыг Монголбанк хянан үзээд 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр холбогдох зөвшөөрлийг олголоо. ХасБанк дараагийн шатны зөвшөөрлүүдийг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос авахаар ажиллаж байна.