Хайх зүйлээ бичнэ үү

ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

ХасБанкны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах зорилгоор “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанкинд нэгтгэх хэлбэрээр ХасБанкийг өөрчлөн байгуулах тухай” шийдвэр гаргасан. Хэрэв ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигч та, уг өөрчлөн байгуулах асуудлаар эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол Компанийн тухай хуулийн 24.1 болон 53.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг ХасБанкнаас шаардах эрхтэй болохыг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу танд мэдэгдэж байна.

Хувьцаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигч:

ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийн өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр ХасБанкны хувьцаа эзэмшиж байсан хувьцаа эзэмшигч нь ХасБанкны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд өөрчлөн байгуулалтын эсрэг санал өгсөн, эсхүл уг хурлын санал хураалтад оролцоогүй бол хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй болно.

Хувьцаа эргүүлэн худалдан авах үнэ: 

ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн R-2024-25 дугаар тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах үнийг 681.52 төгрөг (зургаан зуун наян нэгэн төгрөг тавин хоёр мөнгө)–өөртогтоосон. Энэхүү үнийг тогтоохдоо Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.8 дахь хэсэгт заасны дагуу ХасБанкны хувьцааны сүүлийн зургаан сарын жигнэсэн дундаж ханш, хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтэд үндэслэсэн болно.

Шаардах эрхийг хэрэгжүүлэх журам:

  • Бичгээр хүсэлт ирүүлэх: Хувьцаа эзэмшигчийн бичгээр ирүүлсэн хүсэлтийг ХасБанкны бүх салбаруудаар хүлээн авна.
бүрдүүлэх баримт бичиг
Иргэн
Хүсэлт: Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг заасан, гарын үсэг зурсан байна.
Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа

Хуулийн этгээд
Хүсэлт: Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасны дагуу Хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг заасан, эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарсан байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шууд төлөөлөх эрх бүхий этгээд биш бол итгэмжлэлийн хамт
  • Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: энэхүү мэдэгдлийн өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүсэлтийг хүлээн авна.
  • Хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа: Эргүүлэн худалдан авахыг шаардсан хувьцаанд ногдох төлбөрийг ХасБанкийг өөрчлөн байгуулах асуудлаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн бүхий л бүртгэл/зөвшөөрөл гарснаас хойш 10 хоногийн дотор мөнгөн хэлбэрээр тухайн хувьцаа эзэмшигчийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага дахь дансанд шилжүүлнэ.

Хувьцааг эргүүлэн худалдан авах шаардах эрх хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авах хаяг:

  • ХасБанк ХК-ийн төв байр: ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72,Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
  • ХасБанкны бүх салбар, тооцооны төвөөр

Тодруулга, мэдээлэл авах: 

Цахим шуудан: investor-relations@xacbank.mn

            Утас: +(976)-8508-1888


2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр

ХасБанк ХК