Хайх зүйлээ бичнэ үү

ХасБанк ХК-ийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ХасБанкны 2023 оны санхүү, үйл ажиллагааны тайлан болон “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК-аар аудитлагдсан санхүүгийн тайланг тус тус хэлэлцэн баталлаа. 

Аудитлагдсан тайлангаар ХасБанк ХК 2023 онд 142.1 тэрбум төгрөг (өмнөх оноос +34.2%)-ийн татварын дараах цэвэр ашигтай ажилласнаар нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 138.1 төгрөг, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөж (ROE) 26.3%-д хүрч, Үнэт цаасны танилцуулгад тусгасан төсөөллийг давуулан биелүүлж байна. 

Банк 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бол 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 26.6 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар ТУЗ-өөc шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг ХасБанк ХК-ийн дүрмийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараа ногдол ашиг тараах ажиллагаа хийгдэхээр хүлээгдэж байна.

2023 оны аудитлагдсан санхүүгийн үзүүлэлтээс дараах онцлох үзүүлэлтүүдийг хөндлөнгийн хараат бус аудиторын дүгнэлт болон тайлангийн хамт толилуулж байна:

  • Нийт хөрөнгө 30.2%-р өсөж, 5,119 тэрбум төгрөг;
  • Хувьцаа эзэмшигчийн хөрөнгө (эздийн өмч) 30.8%-р өсөж 622 тэрбум төгрөг;
  • Харилцагчдын харилцах, хадгаламж 17.9%-р өсөж 2,876 тэрбум төгрөг;
  • Олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагуудаас зээлээр авсан санхүүжилт 44.5% өсөж, 1,239 тэрбум төгрөгт тус тус хүрлээ.

ХасБанкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.