
ХасБанк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
ХасБанк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурал 96.01хувийн нээлтийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, хувьцаа эзэмшигчид нийт 6 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тухайлбал, ХасБанкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.00 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн ба ногдол ашгийг 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлэх юм. Ингэснээр ХасБанк 2024 оны цэвэр ашгаасаа 2 удаа ногдол ашиг тараан, нэгж хувьцаанд нийт 45.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байгаа юм.
Мөн ХасБанкны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах, Нэгтгэх гэрээ болон Нэгтгэх нөхцөл журамд нэмэлт өөрчлөлт оруулах болон ТУЗ-ийн 2025 оны төсвийг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.








