РэдПойнт
Цуглуулсан оноогоо хэрхэн бүртгүүлэх вэ?
Төлбөрийн картаар хийсэн бэлэн бус гүйлгээний оноо автоматаар орох бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгч тухайн гүйлгээг хийсэн төлбөрийн картын дугаараа бүртгүүлэх шаардлагатай юм. Жишээ нь RedPoint Mongolia апп-д ХасБанкны картын 16 оронтой дугаараа бүртгүүлээд (4 хүртэлх картыг нэг зэрэг бүртгүүлэх боломжтой) тус картаараа Петровисийн ШТС, Петромарт болон ХасБанкны тусгай тэмдэглэлтэй ПОС дээр худалдан авалт хийхэд РэдПойнт оноо нь шууд бүртгэгдэнэ.
RedPointMongolia апп-тэй (апп-гаа app store болон play store-с татан авч бүртгүүлнэ) харилцагчид картаа бүртгүүлэхдээ:
- “Хэрэглэгч” цэсрүү орно,
- “Тохиргоо” цэсийг сонгоно,
- Нэмэх (+) товчийг дарна,
- Төлбөрийн картын мэдээлэл гэсэн хэсэгт картын дугаар бүхий 16 оронтой тоог бичнэ.
Вэбээр харилцагчид картаа бүртгүүлэхдээ:
- “Профайл” цэсийг сонгоно,
- “Тохиргоо” цэсийг сонгоно,
- Нэмэх (+) товчийг дарна,
- Төлбөрийн картын мэдээлэл гэсэн хэсэгт картын дугаар бүхий 16 оронтой тоог бичнэ.
RedPoint яаж худалдаж авах вэ?
RedPoint ашиглан худалдан авалт хийхэд цуглуулсан RedPoint дутах үед 1 RedPoint-ийг 2 төгрөгөөр үнэлэн дараах сувгуудын ашиглан нэмэлтээр RedPoint худалдаж авах боломжтой.
- Qpay үйлчилгээ;
- Картын онлайн гүйлгээ (и-коммерс);
- Candy оноо /Мобикомос баталгаажуулах ТАН код смс-ээр илгээнэ, тухайн ТАН код нь илгээснээс 2 минутын дотор л хүчинтэй байна/.
- Мөн (бүртгэлтэй хэрэглэгч)ямар ч шимтгэл төлөхгүйгээр өөрийн RedPoint-оо бусдад бэлэглэх, бусдаас RedPoint хүлээн авах боломжтой.
- Нэг өдөрт хамгийн багадаа 1000 оноо, ихдээ 10.000 оноо шилжүүлж болно. Redpoint шилжүүлэх цэсээр хийх боломжтой.
Хэрхэн бараа захиалах вэ?
- Вэб-р бараа захиалахдаа www.redpoint.mn-рүү нэвтэрч ороод RedPoint гэсэн цэсийг сонгоно. Каталог хэсгээс худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонгоод худалдаж авах товчийг дарна. Өөрт хамгийн ойр байрлах ШТС-ыг сонгоно.Бараа хүлээн авахад ашиглах БАР КОД-ыг и-мэйлээр илгээнэ.
- RedPoint Mongolia апп-руу нэвтэрч ороод зүүн доод буланд байрлах цүнхний зурган дээр дараад Каталог хэсгээс худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонгоод худалдаж авах товчийг дарна. Өөрт хамгийн ойр байрлах ШТС-ыг сонгоно. Бараа хүлээн авахад ашиглах БАР КОД-ыг и-мэйлээр илгээнэ.
- СМС-ээр бараа захиалахдаа хэрэглэгч өөрийн бүртгэлтэй дугаараас 130360 тусгай дугаарт бараа болон ШТС-ын кодыг илгээнэ. Илгээсний дараа 130360-с хэрэглэгчрүү баталгаажуулах смс явуулах бөгөөд хэрэглэгч захиалгаа баталгаажуулан Y (латин) үсэг илгээнэ. Илгээсний дараа 130360-с хэрэглэгчийн захиалгыг баталгаажуулан хүлээн авсан тухай хариу мэдэгдэл явуулах ба бараа тухайн ШТС дээр бэлэн болмогц 130360-с хэрэглэгчийн захиалсан бараа бэлэн болсон тухай мэдэгдэл бараагаа авахад шаардагдах БАР КОД-н хамт илгээнэ (Mессежээр бараа захиалахад 60 REDPOINT хасагдана).
ЖИЧ: Захиалга баталгаажсаны дараа хүргэлтийн хугацаанаас хамаарч 7-21 хоногийн дараа таны бараа сонгосон ШТС-д бэлэн болно.
RedPoint-ийн харилцагчийн үйлчилгээний дугаар хэд вэ?
1131-8020 (Даваа-Баасан 09:00-18:00)