Хайх зүйлээ бичнэ үү

Дижитал банк

1. Дижитал банкны үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

  • XacBank Digital апп татаж авах эсхүл вэбээр нэвтрэх бол https://digital.xacbank.mn/XACBaseApp/ дарна уу;
  • Өөрт ойр байрлах ХасБанкны дурын салбар, нэгжид иргэний цахим үнэмлэхээ авч очно уу.

Харилцагч хуулийн этгээд нь:

  • Үйлчилгээнд бүртгүүлэх тухай албан бичиг бичиж, ХасБанкны маягтыг бөглөн өөрт ойр байрлах салбарт очно уу.

2. Дижитал банкаар ямар төрлийн үйлчилгээг авах вэ?

Банкинд бэлэн мөнгө тушаах, данснаас бэлэн зарлага гаргахаас бусад бүх үйлчилгээг авч болно. Үүнд:

  1. Данс:
    • Хугацаатай болон хугацаагүй хадгаламж, харилцах дансыг шинээр нээх;
    • Хугацаатай болон хугацаагүй хадгаламж, харилцах, зээлийн дансны мэдээлэл авах, үлдэгдэл шалгах, хуулга болон дансны тодорхойлолт авах гэх мэт;
  2. Бэлэн бус төлбөр тооцоо:
    • ХасБанкны данс хооронд шилжүүлэг ШИМТГЭЛГҮЙ хийх;
    • Банк хоорондын гүйлгээ хийх;
    • Qpay үйлчилгээг ашиглан төлбөр төлөх;
    • Зээлийн төлбөр төлөх;
    • Хэрэглээний төлбөр төлөх;
    • Төрийн үйлчилгээ, татвар болон Гаалийн төлбөр төлөх;
    • Кредит картын төлбөр төлөх;
    • Олон улсын мөнгөн шилжүүлэг (SWIFT);
    • Тогтмол хийдэг гүйлгээгээ загвар болгон хадгалах;
    • Тав хүртэлх данс руу өөр өөр үнийн дүнтэй, ялгаатай гүйлгээний утгатайгаар нэгэн зэрэг шилжүүлэх Мулти гүйлгээ;
    • Хүлээн авагчийн утасны дугаар, имэйл хаягаар гүйлгээ хийх;
    • Өндөр дүнтэй валютын арилжааны хэлцэл хийх;
    • Захиалгат гүйлгээ үүсгэх;
    • Гүйлгээний баримт авах;
  3. Карт:
    • Дебит болон кредит картын мэдээлэл харах;
    • Шинэ картын захиалга үүсгэх, нөхөн авах;
    • Захиалсан дороо үүсэн ашиглах боломжтой Виртуал карт захиалах;
    • Картын төлөв өөрчлөх;
    • Хаясан гээсэн картаа түр идэвхгүй болгох, буцаан нээх, нөхөн захиалах, хүссэн газартаа шуудангаар хүргүүлэх;
    • Картын пин кодоо авах;
    • Онлайн гүйлгээний и-пин код авах;
    • Олон улсын гүйлгээг нээж хаах;
    • Картын гүйлгээний лимитээ нэмэх, хасах;
  4. Зээл:
    • Хадгаламж барьцаалсан зээл шинээр болон дахин авах, хугацаа сунгах;
    • Цалингийн зээл авах;
    • Зээлийн үлдэгдэл, зээлжих эрхийн мэдээлэл харах;
    • Зээл  төлөх, хаах;
  5. Бусад:
    • Картгүй үед Mobile cash үйлчилгээг ашиглан өөрт ойр ХасБанкы АТМ-с бэлэн мөнгө авах;
    • Валютын ханш, хадгаламжийн болон зээлийн тооцоолол хийх;
    • Өөрт ойр салбар болон АТМ-н байршлыг жагсаалтаар эсхүл газрын зургаас харах;
    • Хувийн мэдээллээ солих, шинэчлэх;
    • Дансны удирдлага;
    • Нууц үгээ солих;

3. Дижитал банкны үйлчилгээг гар утаснаасаа ашиглах боломжтой юу?

Тийм, та манай интернэт банкны аппликэшнийг өөрийн Android, iOS үйлдлийн системийн гар утсандаа суулгаж, ашиглах боломжтой.

4. Нэвтрэх нууц үгээ мартсан бол яах вэ?

“Нэвтрэх цонх”-ны доор байрлах “Нууц үг мартсан” холбоос дээр дарна. Гар утас эсвэл цахим шуудангийн хаягт ирсэн нэг удаагийн нууц үгийг оруулж, шинэ нууц үгээ үүсгэнэ.

Жич: Таны нууц үг том жижиг үсэг, тоо эсвэл тэмдэгт зэрэг дурын гурвалын хослол /aB2, aB@, A1@/ бүхий 8-аас дээш оронтой байх шаардлагатай.
Жишээ нь: naRaa2, Naraa@, naraaA2 гэх мэт.

5. Гүйлгээний нууц үгээ мартсан бол яах вэ?

Гүйлгээ (банк хоорондын гүйлгээ эсхүл банк дотроо) хийх гэж буй мэт ороод гүйлгээний нууц хийх цонхны доор "гүйлгээний нууц үг мартсан" холбоос дээр дарж шинээр гүйлгээний нууц үгээ оруулна.

6. Дижитал банкинд нэвтрэх нэрээ мартсан бол яах вэ?

  • “Нэвтрэх цонх”-ны доор байрлах “Нэр мартсан” холбоос дээр дарна. Гар утас эсвэл цахим шуудангийн хаягт ирсэн нэг удаагийн нууц үгийг оруулж, нэвтрэх нэрээ авна.
  • Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1800-1888 дугаарт залгаж, эсвэл дурын салбарт өөрийн биеэр очиж лавлах боломжтой.

7. Нууц үгээ хэрхэн солих вэ?

Хэрэв та нэвтрэх эсвэл гүйлгээний нууц үгээ солих бол дижита банкны ТОХИРГОО цэснээс НУУЦ ҮГ СОЛИХ дэд цэсийг сонгон нууц үгээ шинэчлэх боломжтой.

8. Дижитал банкны үйлчилгээнд дансаа хэрхэн нэмэх, хасах вэ?

Харилцагч иргэний хувьд:

Интернэт банкны ТОХИРГОО цэснээс ДАНСНЫ УДИРДЛАГА цэс ашиглан дансаа нэмэх, хасах боломжтой.

Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана. 

9. Дижитал банкаар хийх гүйлгээний лимитээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Харилцагч иргэний хувьд:
Дижитал банкны ТОХИРГОО цэснээс ЛИМИТ ТОХИРГОО-р өөрчилнө.

Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана.

10. Дижитал банкаар банк хооронд гүйлгээ хийвэл хүлээн авагчийн дансанд ямар хугацааны дараа орох вэ?

Дижитал банкаар хийж буй банк хоорондын 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ нь гүйлгээ хийсэн даруйд шилжих бөгөөд 3 сая төгрөгөөс дээших дүнтэй гүйлгээний хувьд ажлын өдрүүдэд 2 цагийн дотор шилжих болно.

Амралтын өдөр бол дараагийн ажлын өдөр шилжинэ.

11. Гүйлгээний нууц үг ашиглахгүйгээр гүйлгээ хийх боломжтой юу?

Зөвхөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд харилцагчаас гүйлгээний нууц үг шаарддаггүй.