Хайх зүйлээ бичнэ үү

МИАТ кредит карт

Кредит карт гэж юу вэ?

Зээлийн эрх бүхий төлбөрийн карт юм. Кредит картаар бэлэн бус гүйлгээ хийх зориулалттай. Бэлэн мөнгөний эргэн төлөх хүү нь бэлэн бус гүйлгээнээс их байдаг.

Төлбөрийн нэхэмжлэх хэрхэн авах вэ?

Банкнаас сар бүр (кредит картын нөхцөлийн дагуу) төлбөрийн нэхэмжлэх гарсан талаарх мэдээллийг таны банкинд бүртгүүлсэн цахим шуудан, гар утсанд мэдэгдэнэ. Мөн интернэт банкаараа нэвтрэн орж сүүлийн 12 сарын төлбөрийн нэхэмжлэхээ харах боломжтой.

Төлбөр төлөх

Төлбөрийн нэхэмжлэхэд тусгасан сарын төлбөр (заавал төлөх төлбөр)-ийг тогтоосон хугацаанаас өмнө төлөх үүрэгтэй. Төлбөрөө:

  • Интернэт банк болон мобайл банк ашиглан;
  • Банкны салбараар;
  • Орлогын АТМ ашиглан хийх боломжтой.

МИАТ кредит карт-д хэрхэн миль цуглуулах вэ?

  • МИАТ кредит картаараа ХасБанкны ПОС дээр хийх 10,000төг тутамд 1 миль цугларна. 
  • Олон улсад аль ч банкны ПОС дээр уншуулсан 10,000төг тэнцэхүйц гүйлгээ тутамд 1 миль цугларна.

Цуглуулсан миль-ээ сар бүрийн нэхэмжлэхээсээ харах боломжтой.

Цуглуулсан миль-ээ хэрхэн ашиглах вэ?

Миль хэрхэн зарцуулах талаар ЭНД дарж харна уу.