Иргэд, байгууллагуудийн хооронд ажил гүйцэтгэх, эд хөрөнгийн эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг шилжүүлэх үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор эскроу дансанд мөнгийг байршуулан талуудын гэрээний үүрэг биелэгдэхэд төлбөрийг дамжуулан өгдөг үйлчилгээ юм.
Онцлог:
- Эскроу дансыг энгийн нөхцлөөр нээлгэсэн үед зөвхөн харилцагч талуудын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн банк төлбөрийг шилжүүлдэг;
- Тусгай нөхцлөөр нээлгэсэн үед талуудын аль нэгний гаргасан төлбөр гүйцэтгэх хүсэлтийг үндэслэн банк тодорхой ажиллагаа хийснээр төлбөрийг шилжүүлдэг.
Давуу тал:
- Танд учирч болох эрсдлийг бууруулах, арилгах;
- Талуудын хооронд үл ойлголцол, эргэлзэл үүсэхгүй байх.
Хураамж, шимтгэлийн нөхцөл:
Оролцогч тал/ гэрээний төрөл | Энгийн гэрээ |
---|---|
Худалдан авагч тал/ худалдагч тал | 0.3% /дээд хэмжээ 200,000 төгрөг/ /ам.доллар, евро бол 200/ |
Тайлбар: 300 сая төгрөгөөс дээш дүнтэй эскроу дансны үйлчилгээний шимтгэлийг гэрээгээр тохирно.
Бүрдүүлэх материал:
- Эскроу данс нээлгэх хүсэлт /Банкны маягт татах/;
- Талуудын хооронд байгуулсан гэрээний хуулбар, эх хувийн хамт;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; /Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа бол байгууллагын “нэрийн баталгаажуулалтын хуудас";
- Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
- Гарын үсгийн баталгаа нотариатаар баталгаажуулах /Банкны маягт татах/;
- Мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХасБанкны хамгийн ойрын салбар болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1888 дугаарт хандана уу.
Санал болгох
Үнэт цаасны төлбөр тооцооны эскроу данс
Хөрөнгийн зах зээлд оролцогч болж хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг бий болголоо.