Хайх зүйлээ бичнэ үү

Үнэт цаасны төлбөр тооцооны эскроу данс

Хөрөнгийн зах зээлд оролцогч болж хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг бий болголоо.

Үнэт цаасны төлбөр тооцооны эскроу данс

Хөрөнгийн зах зээлд оролцогч болж хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг бий болголоо.

ХасБанк брокерийн компаниар зуучлуулан үнэт цаасанд хөрөнгө оруулагч иргэн, байгууллагуудад зөвхөн үнэт цаасны төлбөр тооцоогоо гүйцэтгэхэд зориулсан ТУСГАЙ НӨХЦӨЛТЭЙ ЭСКРОУ ДАНС-ыг санал болгож байна. Хэрэв таны үйлчлүүлэгч брокер дилерийн компани /БДК/ ХасБанктай хамтран ажиллах гэрээтэй бол та эскроу данс эзэмших боломжтой ба дансаараа дамжуулан:

  • Үнэт цаас худалдах, худалдан авах хэлцлүүдийн мөнгөн төлбөр тооцоогоо гүйцэтгүүлэх;
  • Тайлан, хуулга мэдээгээр өөрийн мөнгөн хөрөнгийг бодит цагийн горимоор хянах боломж бүрдэнэ.

Давуу тал:

  • Дансаа зайнаас удирдана: Та интернет банк, мобайл банкны үйлчилгээгээр дамжуулан дансандаа орлогын гүйлгээ хийх, дансаа зайнаас удирдах, хянах боломжтой;
  • Мөнгөн хөрөнгөө бүрэн хянана: Таны үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо зөвхөн уг дансаар гүйцэтгэгдэх ба мөнгөн хөрөнгөө зайнаас бүрэн хянах боломжтой;
  • Таны цагийг хэмнэнэ: Та өөрт ойр байрлах ХасБанкны салбар, нэгжээр дамжуулан эсхүл цахим болон мобайл үйлчилгээг ашиглан данс хянах, удирдах боломжтой.

Хураамж, шимтгэлийн нөхцөл:

Нөхцөл
Иргэн*
Хуулийн этгээд
Данс нээх валют
Төгрөг
Төгрөг
Сарын үйлчилгээний хураамж/төгрөг
4,000*
6,000
Данс нээх доод үлдэгдэл
-
-

*Дансны гүйлгээний тоо 10 болон түүнээс дээш тохиолдолд сарын үйлчилгээний хураамж авна.

Бүрдүүлэх материал:

  • Эскроу данс нээлгэх хүсэлт /Банкны маягт/;
  • Зуучлалын гэрээний хуулбар /БДК-тай байгуулсан гэрээ/;
  • ААН-үүдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; /Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа бол байгууллагын “нэрийн баталгаажуулалтын хуудас”;
  • Гарын үсгийн баталгаа нотариатаар баталгаажуулах /Банкны маягт татах/;
  • Мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХасБанкны хамгийн ойрын салбар болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1888 дугаарт холбогдох хандана уу.