Хайх зүйлээ бичнэ үү

МИАТ кредит карт

зээлийн эрхийн дээд хэмжээ

25,000,000 төг


хүү 

Сарын: 2%

Жилийн: 24%


?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

МИАТ кредит карт

Худалдан авалт бүрдээ “миль” хуримтлуулах, хуримтлуулсан “миль”-ээрээ МИАТ ТӨХК-аас бүтээгдэхүүн, үйлчилгээ, нислэгийн тийз авах боломжтой кредит карт юм.

Давуу тал:

  • Дэлхийн хаана ч ашиглах боломжтой кредит карт;
  • Цуглуулсан “миль”-ээ ашиглан онгоцны тийз авах, “Чингис Хаан” онгоцны буудлын бизнес лоунжаар үйлчлүүлэх;
  • Сар бүр дэлгэрэнгүй төлбөрийн нэхэмжлэхээ интернэт банкаар харах;
  • ХасИнфо буюу мессежээр гүйлгээ мэдэгдэх үйлчилгээ үнэгүй авна;
  • Төлбөр төлөх өдөр нийт нэхэмжилсэн дүнг бүрэн төлбөл худалдан авалтын хүүгээс чөлөөлөгдөх боломжтой.

"Миль" цуглуулах боломжууд:

  • 10,000 төгрөгийн худалдан авалтын гүйлгээ тутам 1 миль;
  • Монгол улсад ХасБанкны карт уншигч төхөөрөмжид картаа уншуулаад “миль” цуглуулах;
  • Гадаадад аль ч банкы карт уншигч төхөөрөмжид картаа уншуулан “миль” цуглуулна.

Бүтээгдэхүүнийн нөхцөл

Нөхцөл
хураамж, шимтгэл
Дансны валют
Төгрөг
Жилийн хураамж
30,000 төг
Зээлийн эрхийн дээд хэмжээ
25,000,000 төг
Зээлийн эрхийн доод хэмжээ
1,500,000 төг
Худалдан авалтын гүйлгээний хүү
2% /сарын/, 24% /жилийн/
Бэлэн мөнгөний гүйлгээний хүү /сар/
2.8% /сарын/, 33.6% /жилийн/

"Миль" ашиглан МИАТ-с худалдан авах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ:

Нислэгийн чиглэл
ЭНГИЙН ТИЙЗ ҮНЭГҮЙ АВАХ /1 ТАЛДАА/
Энгийн тийз үнэгүй авах /2 талдаа/    
БИЗНЕС СУУДАЛ /1 ТАЛДАА/
Бизнес суудал /2 ТАЛДАА/
Бизнес суудлын зэрэглэл ахиулах (1 талдаа/2 талдаа)
Нислэг бүрт 1 тээш үнэгүй тээвэрлэх
Бээжин
7,500
15,000
10,000
20,000
6,000/12,000
3,000
Сөүл
12,500
25,000
15,500
31,000
10,000/20,000
4,000
Хонгконг
18,500
37,000
22,500
45,000
15,000/30,000
5,500
Токио
19,000
38,000
23,500
47,000
15,000/30,000
4,500
Москва
29,000
58,000
36,000
72,000
23,000/46,000
5,500
Берлин
38,500
77,000
48,000
96,000
31,000/62,000
9,000
Франкфурт
38,500
77,000
48,000
96,000
31,000/62,000
9,000
Москва - Берлин
10,000
20,000
15,000
30,000
8,000/16,000
5,000
Пусан
15,000
30,000
18,500
37,000
15,000/30,000
4,500
Бангкок
22,500
45,000
27,500
55,000
23,000/46,000
6,000

Бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ:

Бүтээгдэхүүний нэр  
Миль  
Бизнес хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх
1,000
Аялалын дэр
550
Зангианы хавчаар
700
Паспорт, бичиг баримтын гар цүнх
650
Цамц болон зангианы цүнх
850
Флаш диск
1,000
Ширээний Сувинер /Боинг 767 агаарын хөлөг/
1,350
Бугуйн цаг модел 3609S3
3,500
Бугуйн цаг модел M6601SS-D
2,500
Бугуйн цаг модел 3613B14,500
Онгоцны модель 1:100
6,000
Онгоцны модель 1:200
4,500
Боррусия Дортмунд түлхүүрийн оосор
1,500
Боррусия Дортмунд шаазан аяга
1,500
Боррусия Дортмунд ЭММА чихмэл тоглоом
2,500
Боррусия Дортмунд 3 өнгө бүхий бал
1,000
Боррусия Дортмунд бал
1,000

Хэрэглэгч дээрх бүтээгдэхүүнийг МИАТ Төв тасалбар түгээвэр болон нисэх буудал дахь бизнес лоунжаас авах боломжтой.

"Миль"-ээ зарцуулах бол:

  1. Интернэт банкны кредит картын дансны мэдээлэл хэсгийн “МИЛЬ ЗАРЦУУЛАХ” хэсэгт;
  2. Сар бүр таны бүртгэлтэй и-мэйл хаягаар очих төлбөрийн нэхэмжлэхийн “МИЛЬ ЗАРЦУУЛАХ” хэсэгт хандаж хүсэлтээ гаргаарай.

Хүсэлт гаргаснаас хойш 24-72 цагийн дараа та “миль”-ээ зарцуулах боломжтой болно.

7-18 насныханд зориулсан онцгой загвар, олон боломжтой

Тэмүүлэл карт

МИАТ кредит карт

Кредит карт гэж юу вэ?

Зээлийн эрх бүхий төлбөрийн карт юм. Кредит картаар бэлэн бус гүйлгээ хийх зориулалттай. Бэлэн мөнгөний эргэн төлөх хүү нь бэлэн бус гүйлгээнээс их байдаг.

Төлбөрийн нэхэмжлэх хэрхэн авах вэ?

Банкнаас сар бүр (кредит картын нөхцөлийн дагуу) төлбөрийн нэхэмжлэх гарсан талаарх мэдээллийг таны банкинд бүртгүүлсэн цахим шуудан, гар утсанд мэдэгдэнэ. Мөн интернэт банкаараа нэвтрэн орж сүүлийн 12 сарын төлбөрийн нэхэмжлэхээ харах боломжтой.

Төлбөр төлөх

Төлбөрийн нэхэмжлэхэд тусгасан сарын төлбөр (заавал төлөх төлбөр)-ийг тогтоосон хугацаанаас өмнө төлөх үүрэгтэй. Төлбөрөө:

  • Интернэт банк болон мобайл банк ашиглан;
  • Банкны салбараар;
  • Орлогын АТМ ашиглан хийх боломжтой.

МИАТ кредит карт-д хэрхэн миль цуглуулах вэ?

  • МИАТ кредит картаараа ХасБанкны ПОС дээр хийх 10,000төг тутамд 1 миль цугларна. 
  • Олон улсад аль ч банкны ПОС дээр уншуулсан 10,000төг тэнцэхүйц гүйлгээ тутамд 1 миль цугларна.

Цуглуулсан миль-ээ сар бүрийн нэхэмжлэхээсээ харах боломжтой.

Цуглуулсан миль-ээ хэрхэн ашиглах вэ?

Миль хэрхэн зарцуулах талаар ЭНД дарж харна уу.

Кредит карт

Кредит карт гэж юу вэ?

Банкнаас таны хувийн хэрэглээнд зориулан олгосон зээлийн эрх бүхий төлбөрийн карт юм.

Кредит картын зээлийн эрхийг банк тогтооно. 

Кредит картын хүү

Кредит карт нь 2 янзын хүүтэй байдаг.

  1. Бэлэн бус зарлагын хүү - энэ нь худалдаа үйлчилгээний байгууллагаас худалдан авалт хийхэд тооцогддог хүү. ХасБанкны кредит картууд нь бэлэн бус зарлагын хүүнээс чөлөөлөх нөхцөлтэй байдаг.
  2. Бэлэн зарлагын хүү - энэ нь кредит картаараа АТМ болон банкны салбараас авахад тооцогдох хүү юм.

Кредит картаас авах боломжтой бэлэн мөнгийн хэмжээ

Кредит картаасаа бэлэн мөнгө авах хэмжээ нь нийт батлагдсан зээлийн хэмжээний 30% хүртэл байдаг.

ХасБанкны кредит картаар гадаадад улсад болон вэбсайтаар гүйлгээ хий болох эсэх

ХасБанкны кредит карт нь олон улсын виза карт бөгөөд VISA гэсэн тэмдэг бүхий байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой.

Мөн VISA гэсэн тэмдэг бүхий бүх л вэбсайтаар гүйлгээ хийх бүрэн боломжтой.

Анхаарах зүйлс: 

  • Интернэт үйлчилгээний байгууллагын гэрээ, нөхцөлтэй сайтар танилцах, танилцаагүйн үүднээс сар бүр тогтмол төлбөр гарч таны данснаас шууд суутгагдах зэрэг асуудлууд гарч болзошгүй
  • Интернэт худалдааны цахим хуудаснаас худалдан авалт хийхдээ аль болох https://-ээр эхэлсэн буюу хамгаалалт сайтай цахим хуудсаар үйлчлүүлэх
  • Гадаад улсад уншуулсан эсхүл гадаад вэбсайтаас худалдан авалт хийсэн тохиолдолд таны дансанд тухайн дүнгээр битүүмж үүсэж 2-30 хоногийн дараа хасалт хийгддэг.

Кредит картын нэхэмжлэхээ хэрхэн мэдэх вэ?

Сар бүрийн 2-ны өдөр банканд бүртгэлтэй утсанд нь өмнөх сарын нэхэмжлэхийн дүн болон хэдний дотор төлөх ёстой мэдэгдэх мессеж харилцагчид очно.

Нэхэмжлэхийн дэлгэрэнгүй хуулгаа интернэт банкаараа нэвтрэн орж харна.

Кредит картын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Та төлбөрийн нэхэмжлэхэд тусгасан сарын төлбөрийг тогтоосон хугацаанаас өмнө заавал төлөх үүрэгтэй. Сарын төлбөр гэдэг нь нийт төлбөрийн 10%-г хэлнэ. 

Төлбөр төлөх сувгууд нь: 

  • Интернэт банк;
  • Банкны салбараар;
  • Орлогын АТМ ашиглан;
  • Банк хоорондын шилжүүлгээр;

Бусад нийтлэг асуултуудыг харах