Хайх зүйлээ бичнэ үү

Жижиг бизнесийн зээл


Хэмжээ

500 сая төгрөг хүртэл


Хугацаа

60 сар


Хүү (сарын)

Сарын: 1.50% - 2.00%

Жилийн: 18.0% - 24.0%


Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

Жижиг бизнесийн зээл

Эрхэм харилцагч та өөрийн бизнесийн онцлогт тохирсон уян хатан нөхцөлтэй зээл авч бизнестээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл “Жижиг бизнесийн зээл” авах боломжтой.

Давуу тал

  • Таны бизнесийн цар хүрээ, хөрөнгө санхүүгийн чадвараас хамаарч зээлийн хэмжээг тогтооно;
  • Зээлийн сайн түүхтэй, ХасБанкинд харилцах, хадгаламжийн данстай харилцагчид хүүг бууруулан тогтооно;
  • Таны бизнесийн онцлог, улирлын шинж чанарт тохируулан зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгож, зээлийн үндсэн төлбөрөөс 24 хүртэл сараар чөлөөлнө;
  • Эргэлтийн хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой;
  • Та зээлтэй хэдий ч дахин зээл олгож нэмэлт хэрэгцээг санхүүжүүлнэ.

Зээлийн зориулалт

  • Та шинээр бизнес эрхлэх гэж буй болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлж ашиг орлогоо өсгөхөөр зорьж байгаа бол “эргэлтийн хөрөнгийн санхүүжилт”-ийн зээл танд туслана.
  • Танд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхээс гадна бизнесээ явуулах ажлын байр болон бизнесийн зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах хэрэгцээ байгаа бол “Үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн санхүүжилт”-ийн зээл танд туслана.

Бүтээгдэхүүнийн нөхцөл


Хэмжээ
30.0 – 500.0 сая төгрөг хүртэл
Хугацаа
3-60 сар
Хүү
Сарын1.50% - 2.00%
Жилийн18.0% - 24.0%
Хүү буурах нөхцөл
Банкнаас авсан зээлийн тоо болон банкинд байршуулсан эх үүсвэрийн багцаас хамаарч зээлийн хүүг бууруулна.
Зээл олголтын шимтгэл
1%
Зээлийн батлан даалтын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:

Утас: 70110057, 70110058
Вэб: www.lgf.mn

*Зээлийн бодит өртөг (жилийн): 18.47% - 24.49%

Тавигдах шаардлагаP

  • Зээлээ эргэн төлөхүйц бизнесийн орлоготой, баталгаажсан байх;
  • Тухайн бизнесээ 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн байх;
  • Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх.

Бүрдүүлэх материал:

ИРГЭН:

  • Зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
  • Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

ХУУЛИЙН ЭТГЭЭД:

  • Бичил зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
  • Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
  • Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
  • Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

Бүтээгч гарыг бодитоор санхүүжүүлэгч ХасБанк

Бүтээгч гар