Хайх зүйлээ бичнэ үү

Хугацаагүй хадгаламж


Дансны доод үлдэгдэл

10,000₮


зарласан хүү

5.4% - 6.6%


Бодит хүү

5.5% - 6.8%


Хадгаламжийн тооцоолуур

Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулна.

?

Түгээмэл асуулт

Та түгээмэл асуултуудын хариултыг эндээс харна уу.

Хугацаагүй хадгаламж

Харилцагч та хүссэн үедээ орлого зарлагын гүйлгээ хийж, хүүгийн орлого олох хүсэлтэй бол ХасБанкны хугацаагүй хадгаламжийг сонгоорой.

Давуу тал

  • Орлого, зарлагын гүйлгээний хязгаарлалтгүй;
  • Хүүг нийлмэл аргаар буюу хүүнээс хүү бодогддог;
  • Хадгаламжийн үлдэгдэл дүн өсөх тутам хүүгийн хувь хэмжээ өсдөг;
  • Банканд ирэхгүйгээр дансаа карттай холбон, орлого зарлагын гүйлгээ хийх боломжтой;
  • Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлж, банканд ирэхгүйгээр интернет, гар утас ашиглан дансны үлдэгдлээ шалгах, гүйлгээ хийж, дансаа удирдах боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл

Мөнгөний нэгж
Дансны доод үлдэгдэл
Дансны үлдэгдэл дүнгээс хамааруулан олгох хүүний шатлалын түвшин
Данс хөтөлсний шимтгэл
(сар бүр)
Идэвхгүй дансны хураамж**
(сар бүр)
Дансны үлдэгдэл дүн
зарласан хүү
Бодит хүү*
Төгрөг
10,000
30 сая төгрөг хүртэл
5.4%
5.5%
100
200
30 сая төгрөгөөс дээш
6.6%
6.8%
Ам.доллар
10
Үлдэгдэл дүн хамаарахгүй.
1.4%
1.4%
0.1
0.2
Евро
10
2.5%
2.5%
0.1
0.2
Юань
50
0.8%
0.8%
0.5
1
Иень
1,000,000
-
10
20
Данс нээх хураамж
Хураамжгүй
Дэвтрийн үнэ
Үнэгүй
Данс хаасны шимтгэл
3,000 төгрөг

*Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулна.

**Идэвхгүй дансны ангилалд шилжсэн тохиолдолд хамаарна.

бусад шимтгэл, хураамж

үйлчилгээний төрөл
Шимтгэлийн хувь, хэмжээ (мөнгөн тэмдэгтийн төрөл)
Mnt
USD
eur
cny
jpy
Орлогын гүйлгээ
Бэлэн бус орлого
Шимтгэлгүй
Бэлэн орлого
Шимтгэлгүй
0.20%
Бэлэн бусаар шилжүүлэг хийх
Цахим суваг ашиглан хийх ХасБанкны данс хоорондын гүйлгээ
Шимтгэлгүй
Салбарт хийгдэх ХасБанкны данс хоорондын  гүйлгээ
100₮
Банк  хоорондын гүйлгээ
300₮
0.5
0.5
1,000₮
-
Бэлэн зарлагын гүйлгээ*
Бэлнээр тушаасан орлогоос бэлнээр гаргахад
200₮
Бэлэн бусаар шилжүүлсэн орлогоос бэлнээр гаргахад
200₮
0.20%
0.20%
0.40%
0.20%
Бэлэн мөнгө тушааж, бусад банк уруу шилжүүлэг хийх
2,000₮
Залруулга гүйлгээ**
500₮
Тодорхойлолт***
5,000₮
Хуулга
Цахим шуудангаар илгээхэд
Шимтгэлгүй
Хэвлэж өгөхөд 1 хуудасны үнэ
100₮
Лавлагаа
1 жилийн доторх баримтаас
10,000₮
1 жилээс дээшхи хугацааны баримтаас
20,000₮
Идэвхгүй дансны хураамж - Тус ангилалд шилжсэн тохиолдолд (сар бүр)
200
0.2
20
1
20

*Орон нутгийн салбарт тухайн валютаар болон төгрөгөөр (тухайн өдрийн арилжааны ханшаар тооцон) олгоно. 100,000 доллар ба түүнээс дээш дүнтэй валютыг данснаасаа авах захиалгыг ажлын нэг өдрийн өмнө урьдчилж өгнө.

**Харилцагчийн хүсэлтээр данс хооронд хийгдсэн гүйлгээг залруулах.

***Хэрэв 14 хоног дотор данс нээсэн, хамтран эзэмшигч нэмсэн, мөнгөн хөрөнгийн дүнгийн 70-аас дээш хувь дансанд орсон бол тодорхойлолтын хураамж 30,000₮.

Бүрдүүлэх материал
  • Монгол улсын иргэн бол иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол:
    • Гадаад паспорт – Харилцагчийн зураг, овог нэр, нас, төрсөн огноо оруулсан дугаартай байх;
    • Түр оршин суух үнэмлэх

Хадгаламж

Ямар валютаар хадгаламжийн данс нээлгэж болох вэ?

Төг, Ам.Доллар, Юань, Евро

Хүүгээс хүү бодох арга, энгийн хүү бодох арга хоорондын ялгаа юу вэ?

Жишээ нь:

  1. Та 10,000,000 төгрөгийн хадгаламжтай бөгөөд жилийн 15%-ийн хүүг энгийн аргаар боддог бол жилийн эцэст 1,500,000 (сар бүр тогтмол 125,000) төгрөгийн хүү авч нийт 11,500,000 төгрөгтэй болно.
  2. Харин нийлмэл аргаар боддог бол эхний сард 1.25% (15%/12)-ийн хүү 125,000 төгрөг бодогдож үндсэн хадгаламж дээр нэмэгдэх бөгөөд 2 дахь сард 10,125,000 төгрөгөөс 1.25%-ийн хүү 126,563 төгрөг бодогдож өмнөх сарын хадгаламжийн үлдэгдэл болох 10,125,000 төгрөг дээр нэмэгдэн 10,251,563 төгрөг болно. Гэх мэтчилэн явсаар жилийн эцэст та 11,607,545 төгрөгтэй болно.

Дээрх жишээг харьцуулбал, нийлмэл аргаар бодсон хүү энгийн аргаар бодсон хүүгээс 107,545 төгрөгөөр илүү байна. Мөнгөний ийнхүү үржүүлэх хүчийг олон жилээр тооцвол хүүгийн өгөөж үлэмж өндөр болно. 

Хадгаламж эзэмшигч өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд хэрхэн хадгаламжаасаа зарлага гаргах вэ?

Хадгаламж эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр банкинд ирж чадахгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гүйлгээ хийж болно. Энэ тохиолдолд банк нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх /паспорт/ , түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэл болгож, дансанд гүйлгээ хийнэ /зөвхөн нэг удаа, тодорхой заасан тоон дээр/

Гадаадад байгаа хадгаламж эзэмшигчийн хувьд тухайн оршин сууж амьдарч байгаа газрын Монгол улсаас томилогдон ажиллаж байгаа консулаар /консул нь нотариатын үүрэг давхар гүйцэтгэдэг/ гарын үсгээ хянуулж, баталгаажуулсан өргөдөл, паспортын хуулбар зэргийг факсаар буюу электрон шуудангаар явуулсан байхад мөнгийг шилжүүлэх буюу итгэмжлэгчид олгоно.

Дансны үлдэгдэл болон орлого орсон эсэхийг яаж шалгах вэ?

Та ХасБанкны дараах үйлчилгээг ашиглан дансны үлдэгдэлээ мэдэх боломжтой. 

  • ХасИнфо – и-мэйл болон мессеж
  • Мобайл банк
  • Цахим банк
  • ATM

Хадгаламж эзэмшигч хадгаламжаа бусадтай хамтран эзэмшиж болох уу? Хэдэн хамтран эзэмшигчтэй байж болох вэ?

Болно. Хадгаламж эзэмшигч хадгаламжаа бусадтай хамтран эзэмших тохиолдолд, банкинд албан ёсны хүсэлт гаргасны үндсэн дээр хамтран эзэмшигчийн овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг бичүүлж, баталгаат гарын үсгийг нь зуруулж авна. 

Хадгаламжийн данс 5 хүртэл хамтран эзэмшигчтэй байж болно.

Банкинд ирэлгүйгээр хадгаламжиндаа орлого нэмж болох уу?

Боломжтой, Та манай банкны Захиалгат гүйлгээ үйлчилгээг ашиглан урьдчилан гэрээ байгуулан өөрийн цалин эсвэл бусад данснаас автоматаар орлого хийх боломжтой. Мөн манай банкны интернет банк ашиглаж болно.

Хадгаламжийн хугацааг сунгах хүсэлтэй бол хэрхэн сунгуулах вэ?

Анх хадгаламжийн гэрээгээ байгуулахдаа сунгалт хийлгэх тохиргоо хийлгэж болно. Хэрэв тохиргоо хийгээгүй бол хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламж нээлгэсэн салбартаа очин хугацаагаа сунгуулна. Харин өөрөө очих боломжгүй бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан салбарт хүсэлтээ гарган сунгуулж болно.

Хадгаламжаа барьцаалан зээл авч болох уу? ХасБанкны аль салбарт хандах вэ?

Боломжтой. Хадгаламж барьцаалсан зээлийг Хасбанкны аль ч салбараас, Мөн интернэт банкаар дамжуулан 1 цагын дотор авах боломжтой.

Хугацаатай хадгаламжийг гэрээний хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд?

12 сар хүртэлх хугацаат хадгаламж бол жилийн 3.6% хүүгээр, байршуулсан хугацаанд хүүг тооцон олгоно. Хэрэв урт хугацаат хадгаламж бол гэрээ цуцлах өдрөөс өмнөх 365 хоногийн хүүг 3.6%-р бодож олгоно. 

Та заавал хадгаламжийнхаа хүүг цуцлахгүйгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой.

Хадгаламжийн дэвтрээ хаясан эсхүл үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ?

Банкинд яаралтай мэдэгдэх шаардлагатай. Шинэ хадгаламжийн дэвтэр авахын тулд хадгаламжийн данс анх нээлгэсэн салбар, тооцооны төвд иргэний үнэмлэхтэйгээ очин хүсэлтээ гаргана.

Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд яах вэ?

Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг үндэслэн эрх бүхий этгээдэд мөнгөн хадгаламжийг олгох эсвэл уг гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ.

Бусад нийтлэг асуултуудыг харах