ГАДААД РУУ МӨНГӨ ГУЙВУУЛАХ ТАНЫ БОДСОНООС Ч ХЯЛБАР
Бид харилцагчиддаа дэлхийн аль ч улс руу төлбөр шилжүүлэх үйлчилгээг гэрээсээ, албан тасалгаанаасаа, гар утаснаасаа, эсхүл ХасБанкны Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хэдхэн хормын дотор авах боломжийг олгож байна.
Бид дэлхийн аль ч улс руу таны өгсөн төлбөрийн даалгаврыг гадаадын өндөр зэрэглэлийн банкуудаараа дамжуулан ажлын 1-2 өдрийн дотор гүйцэтгэнэ. Корреспондент банкуудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Онцлог, давуу талууд
- Төлбөр тооцоог хамгийн өргөн сүлжээ бүхий S.W.I.F.T сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, найдвартай хийнэ;
- Хамгийн түгээмэл хэрэглэгддэг 11 төрлийн гадаад валютаар төлбөр гүйцэтгэнэ. Үүнд: USD, EUR, CNY, JPY, KRW, AUD, GBP, CAD, HKD, SGD.
- ХасБанкны Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах 100 гаруй салбар, нэгжээс үйлчилгээ авах, гуйвуулга хийх;
- Интернэт, мобайл банкны үйлчилгээг ашиглан гэрээсээ, албан тасалгаанаасаа, хүссэн газраасаа гүйлгээ хийх;
- Гуйвуулга шилжүүгийн талаар лавлагаа, мэдээлэл авах;
- Шимтгэл хураамж өрсөлдөхүйц.
Санал болгох
Интернэт холбогдсон дурын төхөөрөмж, ухаалаг утасны апп ашиглан банкны боломжит бүх үйлчилгээг 24/7 танд хүргэнэ. Хурууны үзүүрээр банкаа...