Харилцагч танд Цалингийн зээл, Тэтгэврийн зээлийн хэмжээнээс илүү санхүүжилт шаардлагатай байгаа бол өрхийн бусад гишүүдийн орлогыг нийлүүлэн тооцуулж “Өрхийн зээл” авах боломжтой.
Давуу тал
- Зээлийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэн олгодог;
- Зээлийн хугацаанд дахин санхүүжилт хийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн авах боломжтой;
- Зээлийг урьдчилан төлөхөд торгуульгүй;
- Зардал их гаргадаг баяр ёслол, амралтын үедээ нэг сарын зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зөвхөн зээлийнхээ хүүг төлөх боломжтой.
Бүтээгдэхүүнийн нөхцөл
Хэмжээ | Хугацаа | хүү* | үйлчилгээний Шимтгэл | |
---|---|---|---|---|
сарын | жилийн | |||
50 сая төгрөг хүртэл | 30 сар | 2.0% | 24.0% | 1% |
- 12 сар хүртэлх хугацаанд зээл авсан тохиолдолд 1 сар хүртэлх хугацаагаар үндсэн төлбөр төлөхгүй байхаар эргэн төлөлтийг хийж болно;
- Зээлдэгч 12 сараас дээш хугацаагаар зээл авсан тохиолдолд 2 сар хүртэлх хугацаагаар үндсэн төлбөр төлөхгүй байхаар эргэн төлөлтийг хийж болно.
Тавигдах шаардлага
- Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх
- Зээлийн барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх;
- Зээлийн муу түүхгүй байх.
Бүрдүүлэх материал
- Хэрэглээний зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
- 3х4 хэмжээний цээж зураг;
- Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
- Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн НДДэвтэр, түүний хуулбар;
- Зээл хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн НДДэвтэрт бодит цалин тусгагдаагүй бол цалингийн тодорхойлолт (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
- Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
- Барьцаалуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.