Хайх зүйлээ бичнэ үү

8 хувийн хүүтэй зээл


Хэмжээ

180 сая төгрөг хүртэл


Хугацаа

30 ЖИЛ ХҮРТЭЛ    


Хүү (ЖИЛИЙН)

8%



Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

8 хувийн хүүтэй зээл

Орон сууцанд тавигдах шаардлага:

  • Худалдан авч буй орон сууц ньашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан байх;
  • Нийтийн зориулалттай орон сууц нь 80 м.кв-аас ихгүй талбайтай байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх;
  • Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн зээлийн өр болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
  • Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд үндсэн зээлдэгчээр өмнө нь хамрагдаж байгаагүй байх;
  • Зээл хүсэгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын түүхчилсэн лавлагаагаар 2018.01.01-ний өдрөөс хойш орон сууцны өмчлөлгүй байх;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх чадвартай байх;
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно);
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой байх;
  • Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
  • Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх.

Зээл шилжүүлэх:

Та ХасБанкны зээл авсан салбар, тооцооны төвд хандан зээл шилжүүлэх хүсэлтээ одоогийн орлогын хэмжээг тодорхойлох баримтуудын хамт ирүүлнэ үү.

Зээл шилжүүлэх өргөдлийн маягтыг энд дарж авна уу

Бүтээгдэхүүнийн нөхцөл:

Хугацаа    
Хүү /жилийн/
Урьдчилгаа төлбөр
Зээлийн шимтгэл
30 жил хүртэл
8%    
30%
Зээл олголтын дүнгийн 1 хувь

Бүрдүүлэх материал:

Зээл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Зээл шилжүүлэх хүсэлтийн маягт;
  • Орлого тодорхойлох шаардлагатай баримтууд /ХасБанкаар цалин тавьж олгодог байгууллагын ажилтан бол шаардлагаггүй/;
  • Шинэ цахим үнэмлэхний нотариатаар баталгаажсан хуулбар;
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт.

Зээл шинээр олгоход шаардлагатай бичиг баримтын жагсаалт:

  • Зээл хүсэгчийн сүүлийн 6сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсанхуулбар;
  • Одоо оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт;
  • Гэрлэлтийн баталгаа эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
  • Зээл хүсэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
  • Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
  • Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эххувь;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

Бүтээгч гарыг бодитоор санхүүжүүлэгч ХасБанк

Бүтээгч гар