Хайх зүйлээ бичнэ үү

CHIP багц төслийн зээл


Хэмжээ

3.2 сая төгрөг


Хугацаа

30 сар


Хүү

Жилийн: 15.6%


Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр төлнө.

CHIP багц төслийн зээл

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн Газраас хамтран хэрэгжүүлж буй CHIP багц нь Монгол гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүнүүд бөгөөд уг багцыг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр авах боломжийг ХасБанк танд олгож байна.

Бүтээгдэхүүний нөхцөл

Зээлийн хэмжээ
3,200,000 төгрөг
/Энэ нь багц бүтээгдэхүүний үндсэн үнэ бөгөөд тодорхой шаардлага хангасан иргэдэд үндсэн үнийн дүнгээс 50-70% хөнгөлөлттэй* үнээр олгох боломжтой./
Зээлийн хүү
Жилийн 15.6%
Зээлийн хугацаа
30 сар
Үйлчилгээний шимтгэл
1%

*-Хөнгөлөлттэй үнээр авахад доорх шалгуурын аль нэгийг хангасан байх (Хөнгөлөлттэй олгох багцын тоо хязгаартай):

  • Зээл хүсэгч өрхийн гишүүнд жирэмсэн эх багтсан;
  • 0-5 насны хүүхэдтэй;
  • Өрхийн гишүүнд ахмад настан багтсан;
  • Өрхийн гишүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтсан;
  • Өрх толгойлсон эцэг, эх.

Тавигдах шаардлага

  • Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх боломжтой байх;
  • Шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;

Бүрдүүлэх материал

  • Зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын лавлагаа;
  • Бизнесийн орлоготой бол санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Бусад орлогыг тодорхойлох баримт;
  • CHIP багц бүтээгдэхүүний нийлүүлэгчээс авсан нэхэмжлэх;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материалууд.

Нийлүүлэгч байгууллагууд

Улаанбаатар хот
Өмнөговь аймаг
баянхонгор аймаг
говь-алтай аймаг
"Өнө монгол гэр" ХХК - 88117544

"Оргил жим" ХХК - 88110638

"Их газрын чулуу" ХХК - 88114839

"Хасагтын содон хийц" ХХК - 94676767

"Мөнх тайж Алтай" ХХК - 88040875, 86388888

Саруул-Өргөө Констракшн - 99113648
"Бунхан шанд" ХХК - 89737317

"Ихэр сайхан уул" ХХК - 99944436

"Буянт хөрс наран" ХХК - 86121112

"Хонгорын оргилд хүрэх зам" ХХК - 88881256

"Тансаг шүр" ХХК - 99489829

"Зайвар-Алтай" ХХК - 99090308

"Баян-Алтайн оргил" ХХК - 99488447

"Мастер куалити" ХХК - 99299139

"Дүүрэн жавхаа" ХХК - 96588862

"Соёмбо эмбройдер" ХХК - 88040875, 95111944

"Дэлгэрэх жимс" ХХК - 98919999
"Хуруу цахир" ХХК - 88051297
"Мөнх тайж Алтай" ХХК - 88040875, 86388888
"Жанстчандмана" ХХК - 89919104

CHIP Зээлийн процесс

Хөнгөлөлттэй нөхцөлтэй бүтээгдэхүүн худалдан авах үед
Хөнгөлөлтгүй үндсэн үнээр бүтээгдэхүүн худалдан авах үед

Алхам 1: Харилцагч

Хорооны халамжын ажилтанд хандаж бүртгүүлнэ. Бүртгэлийг дүүргийн холбогдох нэгж судлана

Алхам 2: Дүүргийн төслийн зохицуулагч

Төслийн хөнгөлтийн 5 шалгуурийг хангаж байгаа бол худалдан авагчид мэдэгдэж зээлээр авах бол нэхэмжлэх бичиж өгнө.

Алхам 3: Банк

Зээл гарах боломжтой эсэхийг судлаж батлагдсан тухай харилцагчид бичгээр мэдэгдэнэ.

Алхам 4: Харилцагч

Зээл гарсан тухай албан бичгийг дүүргийн ажилтанд өгнө. 

Алхам 5: Дүүргийн төслийн зохицуулагч

Дүүргийн төслийн зохицуулагч нийлүүлэгчтэй холбож өгнө.

Алхам 6: Нийлүүлэгч

ЧИП багцыг угсарч, суурилуулж өгнө. Хүлээлцсэн актад харилцан гарын үсэг зурна.

Алхам 7: Харилцагч

Бүтээгдэхүүн хүлээлцсэн актыг Банкны ажилтанд хүргүүлнэ. Зээл олголт хийгдэж хүү тооцогдож эхэлнэ.


Алхам 1: Харилцагч

Нийлүүлэгчид хандан бүтээгдэхүүнээ сонгоно.

Алхам 2: Нийлүүлэгч

Иргэн зээлээр авах бол нэхэмжлэх бичиж өгнө.

Алхам 3: Банк

Харилцагчид зээл гарах боломжтой эсэхийг судалж зээлийн шийдвэрийг бичгээр гаргаж өгнө.

Алхам 4: Нийлүүлэгч

ЧИП багцыг угсарч, суурилуулж өгнө. Хүлээлцсэн актад харилцан гарын үсэг зурна.

Алхам 5: Харилцагч

Бүтээгдэхүүн хүлээлцсэн актыг Банкны ажилтанд хүргүүлнэ. Зээл олголт хийгдэж хүү тооцогдож эхэлнэ.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл