Хайх зүйлээ бичнэ үү

Хашаа байшингийн зээл


Хэмжээ

50 сая төгрөг хүртэл


Хугацаа

180 сар


Хүү

Сарын: 1.50%

Жилийн: 18.00%



Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

Хашаа байшингийн зээл

ТА хашаа байшинтай болох гэж байгаа бол:

  • Хашаа байшин худалдан авах
    Харилцагч та өмчлөлийн газартай хашаа байшин худалдан авахаар төлөвлөж байгаа бол “Хашаа байшин худалдан авах" зээлийг санал болгож байна.
  • Хашаа байшин барих зээл
    Харилцагч та өөрийн өмчлөлийн газар дээр байшин барих гэж байгаа бол "Хашаа байшин барьж дуусгах" зээлийн үйлчилгээг сонгоорой. Таны барилгын ажлын явц 50 хувьтай буюу таазны хучилт, шал хийгдсэн байх шаардлагатай.

Бүтээгдэхүүнийн нөхцөл


Нөхцөл
Худалдан авах зээл
Барих зээл
Дээд хэмжээ
Улаанбаатар, Эрдэнэт хотод
50 сая төгрөг30 сая төгрөг
30 сая төгрөг 
Налайх, Багануур дүүрэг, бусад орон нутагт
30 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр

30 %

Барилгын ажлын
гүйцэтгэлийн 20% буюу
Газар, шороо, өндөржилт,
шугаман суурь цутгалт хийсэн.
Хүү
Сарын₮: 1.50%
Жилийн₮: 18.00%
Хугацаа
180 сар
Шимтгэл

25%-40%: 1.0%

40%-50%: 0.5%

50%-аас дээш: 0.0%

*Зээлийн бодит өртөг (жилийн): ₮: 18.22%

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /маягтаар/;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 12 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн боловсрол, мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж байгаа бизнесийн талаарх товч танилцуулга;
  • Худалдан авах хашаа байшин болон байшинг барих газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Зээлийн хүсэлт гаргахаас 7-ooс дээшгүй хоногийн өмнө Эрхийн Улсын Бүртгэлийн Албанаас авсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

Хашаа байшин худалдан авах бол:

  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол түүний эх хувь;
  • Хашаа байшингийн газрын кадастрын зураг;
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээний хуулбар;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгалын гэрээ.

Хашаа байшин барьж дуусгах бол:

  • Газрын өмчлөх эрхийн гэрчилгээ;
  • Газрын кадастрын зураг;
  • Барьж буй байшингийн план /бүдүүвч/ зураг, барилгын төсөв;
  • Барилгын ажлын гүйцэтгэл, зарцуулсан ба худалдан авсан материалын жагсаалт.

Бүтээгч гарыг бодитоор санхүүжүүлэгч ХасБанк

Бүтээгч гар