
Банкны хувьцааг худалдан авах сонирхолтой иргэд, харилцагчдад зориулсан хувьцааны захиалга өгөхөд хялбар, уян хатан нөхцөлтэй хадгаламжийн бүтээгдэхүүн.
Давуу тал
- Хувьцааны хуримтлал нь ХасБанкны хувьцааг худалдан авах сонирхолтой иргэд, харилцагчдад зориулсан, хувьцааны захиалга өгөхөд хялбар, уян хатан нөхцөлтэй хадгаламжийн бүтээгдэхүүн юм.
- ХасБанкны IPO зарласнаас хойш 7 хоногийн дотор хадгаламжаас хүү буцаахгүй зарлага гаргах давуу эрх олгоно.
ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ хөтөлбөрт хамрагдаж хадгаламж нээлгэснээр банкны хувьцаа заавал авах үүрэг хүлээхгүйгээс гадна ХасБанк нь хувьцаагаа албан ёсоор худалдан борлуулахаар санал болгож буй хэлбэр биш юм. Харин ХасБанк хувьцаагаа холбогдох хууль, журмын дагуу Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгох үед ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ хадгаламжийн дуусах хугацааг үл харгалзан харилцагч өөрөө хувьцаанд хөрвүүлэх хүсэлт өгөх эрх нээлттэй байх болно.
Бүтээгдэхүүний нөхцөл
Валютын төрөл | Доод үлдэгдэл | дээд хэмжээ | Жилийн хүү | 12 сар | Гэрээ цуцлах хүү |
---|---|---|---|---|---|
Төгрөг | 10,000 | 1 тэрбум | Зарласан | 11.0% | 2.40%** |
Бодит* | 11.57% | ||||
Данс нээхэд | Хураамжгүй | ||||
Хадгаламжийн дэвтэр | Үнэгүй | ||||
Гэрээний хугацаанаас өмнө гэрээ цуцлах хураамж | 3,000₮ |
*Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулах ба аравны нарийвчлалтай болно.
**ХасБанкны IPO зарлагдахаас өмнө эсвэл зарласнаас хойш 7 хоногийн дараа цуцлах тохиолдолд бодогдсон хүүг буцааж, гэрээ цуцлах хүүгээр тооцно.
Бүрдүүлэх материал
- Уг хадгаламжийг зөвхөн Монгол Улсын иргэн нээлгэх бөгөөд ХасБанкны дурын салбарт иргэний үнэмлэхтэйгээ хандана уу.