ХасБанкны 2024 оны татварын дараах цэвэр ашиг 170.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 20.3%-аар өслөө
ХасБанк ХК 2024 онд 170.9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай (өмнөх оноос +20.3%) ажиллаж, өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 25.6%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 162 төгрөгт хүрлээ.
Тайлант хугацааны санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
- Зээл ба санхүүгийн түрээсийн багц өмнөх оноос 34.5%-аар өсөж, 3,697 тэрбум төгрөгт хүрснээр цэвэр хүүгийн орлого өмнөх оноос 22.5% өссөн;
- Чанаргүй зээлийн харьцаа 2.0%-д хүрч, оны эхнээс 0.9 нэгж хувиар сайжирсан;
- Харилцах, хадгаламжийн эх үүсвэр өмнөх оноос 19.1%-аар өсөж, 3,425 тэрбум төгрөгт хүрсэн;
- Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа үзүүлэлт 19.2% (байвал зохих хэмжээ 12.5%), төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 38.4%-д (байвал зохих хэмжээ 25.0%) тус тус хангагдан ажиллалаа.
2024 оны IV улиралд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
- Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор нийт 131.8 сая ам.долларын эх үүсвэр татах гэрээг Азийн хөгжлийн банк (ADB), Германы хөрөнгө оруулалт хөгжлийн корпораци (DEG), responsAbility (rA), Symbiotics зэрэг ОУ-ын санхүүгийн байгууллагуудтай байгууллаа.
- ХасБанкны Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн хөтөлбөр Даян дэлхийн уур амьсгалын түншлэлийн сан (GCPF)-ийн 2024 оны шилдэг төслөөр шалгарлаа.
- Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ч 150,000-400,000 төгрөг хүртэлх төлбөр тооцоо, шилжүүлэг хийх боломжийг олгох “Асуудалгүй” үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.
Холбоо барих:
- Утас: +(976)-8508-1888
- Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn
- Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд
Хөрөнгө оруулагчидтай холбоотой бусад мэдээ, мэдээллийг доороос үзнэ үү.
Санхүүгийн гүйцэтгэл |
Улирлын тайлан |
Жилийн тайлан |
Мэдээ