Ажилд ороод 6 сар болоогүй ба НДДэвтэрийг тасалдаагүй бол зээл авч болох уу?

  • Зээл хүсэгч та тухайн байгууллагадаа 6 сар зайлшгүй ажилласан байх шаардлагатай

Хүсч буй зээлийн хэмжээ маань зөвхөн миний орлогоор хүрэхгүй бол гэр бүлийн гишүүдийн орлогыг тооцуулан авч болох уу?

  • Цалингийн зээл нь зөвхөн цалингийн орлогыг Хасбанкаар дамжуулан авдаг харилцагчийн хувьд хамааралтай тул зээл хүсэгч та зөвхөн өөрийн орлогыг тооцуулан авах боломжтой.

Цалингийн зээлийн үлдэгдэлтэй бол ахин зээл авч болох уу?

  • Зээл хүсэгч та ХасБанкинд цалингийн зээлийн үлдэгдэлтэй бол дахин нэмэгдүүлэн авах боломжтой.

Би өөр банкнаас Орон сууц худалдан авах зээлтэй. Энэ тохиолдолд Цалингийн зээл олгох уу?

  • ХасБанкны цалингийн зээлд хамрагдахын тулд зөвхөн ХасБанкнаас цалингаа авдаг байх шаардлагатай. Хэрэв та ХасБанкнаас цалингаа авдаг давхар өөр банкинд зээлтэй бол таны орлогыг тооцон үзэж, орлого тань хангалттай бол зээлд хамрагдах боломжтой.