ХасБанкны орлого хийдэг АТМ 17 байршилд ажиллаж байна

( 2018.01.25 )

ХасБанк харилцагчдадаа улам ойртож, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор салбар тооцооны төвүүдийг шинээр байгуулахаас гадна өөртөө үйлчлэх банкны цэгүүдийг бий болгож, АТМ-ийн тоог олшруулсаар байна.

Энэ хүрээнд бид 2017 онд 20 ширхэг орлого хийдэг АТМ-ийг Улаанбаатар хотын 17 байршилд шинээр нэвтрүүллээ. Үүнээс 8-н байршил нь 7 хоногийн 24 цагаар, бусад нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Та ХасБанкны карт эзэмшигч бол эдгээр болон ХасБанкны бусад бүх АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх үйлчилгээг урьдын адил ямар ч шимтгэлгүй авах боломжтой. Мөн орлого хийдэг АТМ дээр орлого хийх үйлчилгээг ”0₮” шимтгэлгүй авах боломжтой.

Орлого хийдэг АТМ-ийн байршил болон ажиллах цагийн хуваарь:

Байршил Ажиллах цагийн хуваарь
1
21-хороолол Тооцооны төв, Содон хороолол
08:00-23:00
2
Саппора хүнсний Миний дэлгүүр
09:00-23:00
3 Emart худалдааны төв 1,2 давхар 09:00-22:00
4 Гранд плаза дэлгүүр 09:00-20:00
5 Хархорин зах 09:00-19:00
6 Нарантуул Баялаг ундраа худалдааны төв 09:00-19:00
7 Бөмбөгөр Тооцооны төв 10:00-20:00
8 Тумбааш Тооцооны төв 06:00-02:00
9 Хүчит шонхор зах 08:00-18:00
10 Баянгол салбар /Өөртөө үйлчлэх банк/ 24/7
11 Түшиг салбар /Өөртөө үйлчлэх банк/ 24/7
12 Ард салбар /Өөртөө үйлчлэх банк/ 24/7
13 Хан-уул салбар /Өөртөө үйлчлэх банк/ 24/7
14 Сансар салбар /Өөртөө үйлчлэх банк/ 24/7
15
Цайз
24/7
16
Нарантуул Чандмань буудал
24/7
17 Эрдэнэт салбар 24/7

Мөн бид 2018 онд Улаанбаатар хотод дахин 50 орлого хийдэг АТМ-ийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ХасБанкны салбар, тооцооны төв болон нийт АТМ-н байршлыг эндээс харна уу.