Ойн баярын мэнд хүргэе!

( 2017.12.27 )

Өнөөдөр Хасчууд бидний хувьд онцгой баярын өдөр тохиож байна. 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн МикроСтарт төслөөс эхэлсэн Хөгжлийн Алтан Сан санхүүгийн компани 2001 онд "Говийн эхлэл" ББСБ-тай нэгдэж, мөн оныхоо 12-р сарын 27-ны өдөр Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаар ХасБанк албан ёсоор байгуулагдсан түүхтэй.

Нийт харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, үе үеийн Хасчууд та бүхэнд ойн баярын мэнд хүргэхийн ялдамд 2017 оны онцлох үйл явдлуудын хэлхээ, зургийн цомгийг дэлгэж байна. 

Амьдралд - ашид хамтдаа.