ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг МБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

( 2017.12.19 )

Монголын Банкны Холбооны ээлжит XII чуулган 12-р сарын 15-нд Туушин зочид буудалд зохион байгуулагдаж, 2017 оны ололт амжилтаа дүгнэн, салбарын шилдгүүдээ тодруулснаас гадна холбооны Ерөнхийлөгчийн болон Дэд ерөнхийлөгчдийн сонгуулийг явууллаа.
Сонгуулиар ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг Монголын Банкны Холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
 
Торстен Клайн Бойнинг нь ХасБанкны Эрсдэл хариуцсан захирлын албан тушаалд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ажиллаж, ХасБанкны Зээл, Үйл ажиллагааны эрсдэл болон Хянан нийцүүлэлтийн бодлогыг удирдан ажиллаж байна.
Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Лондонд төвтэй үндэстэн дамнасан компани болох Стандарт чартеред банканд Засаглал, байгууллагын эрсдэлийн удирдлага хариуцсан захирлын албыг хашдаг байжээ. Ноён Торстен нь Азийн бүсийн хөгжингүй болон хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чиглэлээр нийт 16 жил ажилласан арвин туршлагатай юм. Тэрээр Вильгелм хааны нэрэмжит Вестфальсийн Их Сургууль (University of Munster)-ийг Мэдээллийн системийн мастерын зэрэгтэй төгсөж, АНУ, Европын холбоо болон Ойрх Дорнодын зарим улсуудад мэргэжлээрээ ажиллаж байсан ба хамгийн сүүлд Стандарт чартеред банкны Сингапур дах салбар банканд дээд түвшний удирдах ажил гүйцэтгэж байв.
Чуулганы үеэр Банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, салбарын хөгжилд онцлон тэмдэглэхүйц амжилт бүтээл гаргасан, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлж, хамгийн өндөр бүтээмжтэй ажилласан, шинэ санаа санаачилга гарган, амжилттай хэрэгжүүлсэн “Шилдэг банкир”-ийг тодруулдаг уламжлалтай бөгөөд ХасБанкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул “Шилдэг банкир”-аар өргөмжлөгдсөн бол ХасБанкны Ерөнхий эдийн засагч С.Болд, Хуулийн хэлтсийн захирал Э.Мөнх-Эрдэнэ нарт банкны салбарын хөгжилд дэвшил, Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ТАЛАРХАЛ гардуулсан юм.
 
  
 
Үүгээр зогсохгүй, ХасБанкны нийгэм, байгаль орчинд ээлтэй, Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хийж бүтээсэн ажил, амжилт бүтээл, ололт дэвшил, санал санаачилгыг үнэлэн Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийн 2017 оны “Онцлох ТоС арга хэмжээ” шагналыг хүртээлээ.​
 
ХасБанк 2017 онд ​уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн бөгөөд Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээг эрхлэгч болон эцсийн хэрэглэгчдэд санхүүжилтийн боломжуудыг танилцуулах зорилготой эко форумыг анх удаа зохион байгуулсан.
Мөн Уур амьсгалын ногоон сангаас анхны санхүүжилтээ авч, сэргээгдэх эрчим хүчний төслийн санхүүжилтийн саналаа амжилттай батлуулсан билээ.