ХасБанкны Хан-Уул салбар шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

( 2017.12.07 )

ХУД-ийн 2-р хороо, 19-ийн автобусны буудлын чанх урд буюу BSB mega store-ын баруун талд байрлах тус салбараас эрхэм харилцагч та бичил болон жижиг дунд бизнес, хэрэглээний зээл, орон сууцны санхүүжилт, гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламжийн данс зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, хурдан шуурхай аваарай.

Хан-Уул салбар нь Даваа - Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Та бүхэн тавтай морилно уу.