Питер Морроугийн нэрэмжит “ХАСБАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2 дахь жилдээ

( 2017.12.01 )

ХасБанкны ТУЗ-ийн гишүүн асан Питер Морроугийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр шилдэг оюутнуудаа шалгаруулан тэтгэлэг гардууллаа. 

Тус хөтөлбөрт банк санхүү, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй, нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцдог 3, 4-р курсийн оюутнууд хамрагдсанаас шилдэг 15 оюутан сүүлийн шат буюу илтгэлийн уралдаанд оролцсон юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сүүлийн шатанд тэнцсэн 9 оюутныг өнөөдөр хүлээн авч, шилдэг 3 оюутанд ХасБанкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Гүйцэтгэх захирал М.Болдоо, Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул, Питер Морроу агсны гэргий Доржпагма нар 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулж, баяр хүргэсний зэрэгцээ сүүлийн шатанд тэнцсэн нийт оюутнуудыг ХасБанканд цалинтай мэргэжлийн дадлага хийх эрхийн бичгээр шагнаж, урамшууллаа. 

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

Д.Энхсүх, МУИС-ШУС-ийн 4-р курс

Б.Буяннэмэх, СЭЗИС, Санхүү менежментийн 4-р курс

Г.Ариун-Эрдэнэ, СЭЗИС, Санхүү менежментийн 4-р курс

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэхийн сацуу хөтөлбөрт оролцсон нийт оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсье!

 Амьдралд – ашид хамтдаа