ХасБанк Монгол улсын Шилдэг Банкаар дахин тодорлоо

( 2017.12.01 )

Банк Санхүүгийн салбарын Оскар гэгддэг The Banker сэтгүүлийн оны шилдэг банкуудыг шалгаруулан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11-р сарын 29-ний өдөр Лондон хотноо арван найм дахь удаагаа зохион байгуулагдаж, 2017 оны шилдэгүүдээ нэрлэснээс “Монгол Улсын шилдэг банк”-аар ХасБанкийг дахин тодрууллаа. Шагналыг Лондон хот дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас төлөөлөл очин гардаж авсан болно.

90 жилийн түүхэн замналтай дэлхийн банк, санхүүгийн салбарт шалгуур, үнэлэмж тогтоох, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн The Banker сэтгүүл нь улс орнуудын шилдэг банкуудыг 120 орны 1000 гаруй нэр дэвшигчээс тодруулахдаа хөрөнгийн өсөлт, ашигт ажиллагаа, шинэ технологи нэвтрүүлж, зардлыг бууруулснаар үйл ажиллагаагаа өргөтгөж, улс орныхоо санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоосон байдал зэргийг харгалзан шалгаруулдаг ажээ.

ХасБанк энэхүү нэр хүндтэй шагналыг 2013, 2016 онуудад авч байсан бөгөөд ийнхүү 3 дахь удаагаа Монгол Улсын шилдэг банкаар тодорч байна. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн түнш, харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.