ХасБанк сэргээгдэх эрчим хүчний төслийг санхүүжүүлэгч Монгол Улсын анхны банк боллоо

( 2017.11.13 )

2017 оны 11 дүгээр сарын 6 –17 өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хотод зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Конвенцид Нэгдсэн Талуудын XXIII зөвлөлдөх уулзалтын үеэр ХасБанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин, Уур Амьсгалын Ногоон Сангийн Хувийн Хэвшлийн санхүүжилт хариуцсан захирал Аяан Адам нар ХасБанкнаас өргөн батлуулсан сэргээгдэх эрчим хүчний төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Өнгөрөгч 10-р сард Уур Амьгалын Ногоон Сангийн Удирдах зөвлөлийн 18 дахь удаагийн хурлаар ХасБанкны хүргүүлсэн Монгол Улсад 10 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төслийн Санхүүжилтийн саналыг баталсан бөгөөд энэ удаад ийнхүү Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж байна.

Монгол Улс нь Парисын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулж, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Green Climate Fund