ХасБанк “ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ийг 2 дахь жилдээ зарлалаа

( 2017.09.14 )

ХасБанкнаас банк санхүү, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих, тэднийг ажлын гараагаа зөв эхлүүлэхэд нь туслах зорилгоор “Питер Морроугийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2 дахь жилдээ уламжлал болгон зарлаж байна.

Питер Морроу нь 2015 оны 7 дугаар сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний Монгол Улсын банк, санхүүгийн салбар төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, дурсгалыг хүндэтгэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 оноос зарлаж эхэлсэн юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд ХасБанк өнгөрсөн хичээлийн жилд 3 оюутанд тэтгэлэг олгосноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөх курст суралцаж байсан А.Булгамаа 2017 онд сургуулиа амжилттай төгсөж, ХасБанкны Санхүү хяналтын хэлтэст Санхүүгийн шинжээчээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг  ЭНДЭЭС үзнэ үү.

Оюутан танд амжилт хүсье!

 

ХАСБАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС