Худалдан авалт бүрдээ “миль” цуглуулах, цуглуулсан “миль”-ээрээ МИАТ ТӨХК-аас үйлчилгээ, бүтээгдэхүүн, нислэгийн тийз авах боломжтой кредит карт юм.

Таны хэрэглээ, таны урамшуулал.

Давуу тал:

  • Дэлхийн хаана ч ашиглах боломжтой кредит карт;
  • Цуглуулсан “миль”-ээ ашиглан онгоцны тийз авах, “Чингис Хаан” онгоцны буудлын бизнес лоунжаар үйлчлүүлэх;
  • Сар бүр дэлгэрэнгүй төлбөрийн нэхэмжлэхээ интернэт банкаар харах;
  • ХасИнфо буюу мессежээр гүйлгээ мэдэгдэх үйлчилгээ үнэгүй авна.
  • ПОС машинаар Бэлэн бус гүйлгээ хийвэл 50 хоногийн дотор хүү тооцохгүй.

"Миль" цуглуулах боломжууд:

  • 10,000 төгрөгийн худалдан авалтын гүйлгээ тутам 1 миль;
  • Монгол улсад ХасБанкны карт уншигч төхөөрөмжид картаа уншуулаад “миль” цуглуулах;
  • Гадаадад аль ч банкы карт уншигч төхөөрөмжид картаа уншуулан “миль” цуглуулна.

Картын ерөнхий нөхцөл:

Дансны валют Төгрөг
Жилийн хураамж 30,000 төг
Зээлийн эрхийн дээд хэмжээ 25,000,000 төг
Зээлийн эрхийн доод хэмжээ 2,500,000 төг
Худалдан авалтын гүйлгээний хүү /сар/ 2%
Бэлэн мөнгөний гүйлгээний хүү /сар/ 2,8%


"Миль" ашиглан МИАТ-с худалдан авах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ:

Нислэгийн чиглэл                       Энгийн тийз үнэгүй авах /2 талдаа/          Бизнес суудал                     Бизнес суудлын зэрэглэл ахиулах  Нислэг бүрт 1 тээш үнэгүй тээвэрлэх
Бээжин  15,000 19,000 12,000 3,000
Сөүл 25,000 31,000 20,000 4,000
Хонгконг 37,000 45,000 30,000 5,500
Токио 38,000 47,000 30,000 4,500
Москва 58,000 72,000 46,000 5,500
Берлин 77,000 96,000 62,000 9,000
Франкфурт 77,000 96,000 62,000 9,000
Москва - Берлин 20,000 40,000 16,000 5,000
Пусан 28,000 35,000 23,000 4,500
Бангкок 42,000 60,000 35,000 6,000


Бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ:

Бүтээгдэхүүний нэр                       Миль    
Бизнес хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх 1,000
Аялалын дэр 550
Зангианы хавчаар 700
Паспорт, бичиг баримтын гар цүнх 650
Цамц болон зангианы цүнх 850
Ширээний Сувинер /Боинг 767 агаарын хөлөг/ 1,350

"Миль"-ээ зарцуулах бол:

  1. Интернэт банкны кредит картын дансны мэдээлэл хэсгийн “МИЛЬ ЗАРЦУУЛАХ” хэсэгт;
  2. Сар бүр таны бүртгэлтэй и-мэйл хаягаар очих төлбөрийн нэхэмжлэхийн “МИЛЬ ЗАРЦУУЛАХ” хэсэгт хандаж хүсэлтээ гаргаарай.

Хүсэлт гаргаснаас хойш 24-72 цагийн дараа та “миль”-ээ зарцуулах боломжтой болно.