Та бүх төрлийн ухаалаг болон ухаалаг бус гар утсаараа интернэт холболт шаардахгүйгээр хүссэн цагтаа, хүссэн газраасаа *1888# дугаарт залгаж банкны үйлчилгээг авах боломжтой.

Үйлчилгээний боломжууд

  • Дансны үлдэгдэл шалгах, хуулга харах
  • Банк хоорондын гүйлгээ хийх
  • Өөрийн данс хооронд гүйлгээ хийх
  • ХасБанкны данс хооронд гүйлгээ хийх
  • Зээлийн төлбөр шалгах
  • Зээл төлөх
  • Пин код солих
  • Мобикомын үйлчилгээ
    • Нэгж цэнэглэх /өөрийн болон бусдын дугаарыг/
    • Дата багц /зөвхөн өөрийн дугаарт/ 
    • Ярианы төлбөр харах, төлөх /дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээ/ 
    • Мобинет Wi-Fi картууд авах
    • Мобинетийн өрхийн интернэтийн төлбөр төлөх
  • Юнителийн үйлчилгээ
    • Нэгж цэнэглэх
    • Ярианы төлбөр харах, төлөх
    • Юнивишний төлбөр харах, төлөх
  • Скайтел үйлчилгээ
    • Нэгж цэнэглэх
    • Ярианы төлбөр төлөх

    Давуу тал

    • Бүх төрлийн гар утсаар ашиглах боломжтой
    • Гар утсанд нэмэлт аппликейшн суулгах шаардлагагүй
    • Интернэт холболт шаардлагагүй
    • Үйлчилгээнд бүртгэлийн болон жилийн хураамж байхгүй

    Үйлчилгээний нөхцөл

    Үйлчилгээний төрөл

    Үнэ /₮/

    Үйлчилгээний эрх нээлгэх

    Хураамжгүй

    Жилийн хураамж

    Хураамжгүй

    Шилжүүлэг хийх (Банк дотор)

    100 төгрөг

    Шилжүүлэг хийх (Банк хооронд)

    300 төгрөг

    Нэг удаагийн гүйлгээний хязгаар

    1,000,000

    Нэг өдрийн гүйлгээний хязгаар

    3,000,000 

    Үйлчилгээнд бүртгүүлэх

    Та ХасБанкны лавлах утас 1800-1888 руу залган бүртгүүлж болохоос гадна өөрт ойр байрлах ХасБанкны салбар, нэгжид иргэний цахим үнэмлэхийг авч очно уу.