Харилцагч Та тэг (0) гүйлттэй шинэ автомашин, гадаад улсад ашиглагдаж байсан хуучин автомашин болон Монголд ашиглагдаж буй нэр заасан тодорхой маркийн автомашинуудыг “Тээврийн хэрэгсэл худалдан авах” зээлээр авах боломжтой.  Эко тээврийн хэрэгсэл худалдан авалтын зээлээр буюу сарын 1,6% хүүтэйгээр санхүүжүүлт авах авто машины төрлүүдэд дараах машинууд багтана:

  1. Toyota prius 20 (XW20)
  2. Toyota prius 30 (XW30) болон Toyota Prius 41
  3. Toyota Harrier Hybrid
  4. Lexus RX 450h
  5. Toyota Kluger Hybrid
  6. Toyota Highlander Hybrid
  7. Toyota Camry/Aurion

Давуу тал:

  • Зээлийн хүсэлтийг богино хугацаанд, шуурхай шийдвэрлэнэ;
  • Нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй;
  • 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн, гадаад улсад ашиглагдаж байсан хүлэмжийн хийн бууралтыг дор хаяж 20%-аар бууруулж буй гибрид, цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг зээлийн хүүгийн хамгийн доод нөхцөлөөр авах боломжтой;
  • Урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж 100 хувийн санхүүжилт олгодог;
  • Батламжийн үйлчилгээг авах боломжтой;
    • Та “Батламжийн үйлчилгээ”-нд хамрагдсанаар худалдан авах тээврийн хэрэгслээ хараахан сонгож амжаагүй бол өөрийн санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээг урьдчилан тогтоолгон, цаг хугацаанд баригдахгүйгээр хүссэн тээврийн хэрэгслээ сонгох боломжтой.

Бүтээгдэхүүний нөхцөл:

Тээврийн хэрэгсэлХугацаа
/сар хүртэл/
Тээврийн хэрэгслийн үнэУрьдчилгаа төлбөрХүү/сарын/
Зарласан хүүБодит хүү
Шинэ 60

50,000,000 хүртэлх төгрөг 20%

₮1.60%-1.80%

₮1.64%-1.84%

50,000,001 дээш төгрөг 30%
Хуучин 36 50,000,000 хүртэлх төгрөг 20%

₮1.80%-2.0%

₮1.86%-2.06%

50,000,001 дээш төгрөг 30%
Улсын дугаар авсан буюу Монголд явж буй машин* 12
Худалдан авч буй автомашины үнэ /төгрөг/
30% ₮1.80% ₮1.96%
24 ₮1.90% ₮1.99%
36 ₮2.00% ₮2.06%


*Монголд ашиглагдаж буй автомашинд Prius 20 болон түүнээс хойш гарсан загвар, LC 200 маркийн автомашинууд хамаарах бөгөөд дараах 3 салбараар олгоно: Цайз Тооцооны төв, 10 дугаар хороолол тооцооны төв, Сонгинохайрхан салбар

Тавигдах шаардлага:

  • 12 сар болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсхүл бизнес эрхэлсэн байх;
  • ХасБанктай хамтран ажиллах гэрээ байгуулсан Нийлүүлэгчээс тээврийн хэрэгслийг сонгосон байх.

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
  • Цахим иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар /Нотариатаар батлуулах шаардлагагүй/;
  • Цалингийн тодорхойлолт /ХасБанкны салбар, тооцооны төвүүдээс эсвэл энд дарж татаж авах/;
  • Гэр бүлийн хөдөлмөр эрхэлж буй гишүүдийн цалингийн тодорхойлолт /Шаардлагатай бол/;
  • Бизнес эрхлэгч бол бизнестэй холбоотой бичиг баримтууд;
  • Худалдан авах тээврийн хэрэгслийг сонгосон нэхэмжлэх.
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

     

Ундрах - Хүүгээ зарлагаддаг хугацаатай хадгаламж

Сар бүр хүүгийн орлогоо хүлээн авах боломж.

Дэлгэрэнгүй