Тэтгэлэгийн зорилго:

Банк,  санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банкинд ажиллах хүсэл сонирхолтой чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах. 

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • 1 жилийн сургалтын төлбөр
  • ХасБанкинд дадлага хийх боломж

Тэтгэлэг хүсэгч оюутанд тавигдах ерөнхий шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засаг, IT-ийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан;
  • Сурлагын амжилтаар тэргүүлэгч буюу сурлагын голч дүн 3,5-аас дээш;
  • Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болно;

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /анкетыг  ЭНДЭЭС татаж авна уу/;
  • Сургуулийн тодорхойлолт;
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар;
  • Суралцсан хугацаанд үзүүлсэн амжилт, шагналын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Өөрийнхөө тухай болон яагаад уг тэтгэлэгт хөтөлбөрт хандаж байгаа талаараа 2-3 минутын видео танилцуулга хийж илгээх. 

Материал хүлээн авах хугацаа:

Тэтгэлэг хүсэгчийн материалыг зөвхөн recruiter@xacbank.mn хаягаар хүлээн авна.

Материал хүлээн авах хугацаа: 2017.10.20-ны өдрийн 18:00  цаг хүртэл

Шалгаруулалтын үе шат:

Холбоо барих:         

ХасБанкны лавлах 1800-1888 (энгийн утасны тарифтай)

Төв банкны 7577-1888 (дотуур дугаар 804)

Шалгаруулалтын дүнг зарлах

Эцсийн шатанд шалгарсан 3 оюутныг ХасБанкны www.xacbank.mn цахим хуудсаар мэдээлж, тэтгэлэг олгоно

 

  ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС