Хайх зүйлээ бичнэ үү

ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАРЛАЛ

ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн R-2024-20 дугаар тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсгийг үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн 2024 оны ээлжит хурлыг үүгээр зарлаж байна.

Компанийн нэр, байршил: ХасБанк ХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72 

Хурал болох өдөр, цаг, газар: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 9:00 цагт (Улаанбаатар хотын цагаар) Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж -19 хаягт байрлах Шангри-Ла Зочид буудлын их танхимд хосолсон (танхим болон цахим) хэлбэрээр зохион байгуулагдана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Танилцуулах асуудал:

1.ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тайлан.

  • Шийдвэрлэх асуудал:
  1. ХасБанкны 2023 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  2. ХасБанкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  3. ХасБанкны 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай;
  4. Ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхэд холбогдуулан ХасБанкны Дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
  5. Ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхэд холбогдуулан ХасБанкны Ногдол ашгийн бодлогод өөрчлөлт оруулах тухай;
  6. ХасБанк болон ЕСБХБ нарын хооронд Фреймворк гэрээ байгуулахыг зөвшөөрч, Гүйцэтгэх захиралд Фреймворк гэрээнд гарын үсэг зурахыг даалгах тухай – Банкны хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн оруулсан саналын дагуу;
  7. ХасБанк болон ОУСК нарын хооронд Бодлогын гэрээ байгуулахыг зөвшөөрч, Гүйцэтгэх захиралд Бодлогын гэрээнд гарын үсэг зурахыг даалгах тухай - Банкны хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн оруулсан саналын дагуу;
  8. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанканд нэгтгэх хэлбэрээр ХасБанкийг өөрчлөн байгуулах тухай;
  9. Хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурал хүртэл хугацаанд бүрэн эрх хэрэгжүүлэх ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай;
  10. ТУЗ-ийн гишүүний цалин урамшууллыг шинэчлэн тогтоох тухай;
  11. ТУЗ-ийн 2024 оны төсвийг батлах тухай.

Хувьцаа эзэмшигч та хурлын материалуудтай танилцах бол доорх холбоосоор хандаж цахим хэлбэрээр үзэж болохоос гадна ажлын өдрүүдэд өөрт ойр үнэт цаасны брокер, дилерийн компаниудад 10:00-17:00 цагийн хооронд хандах боломжтой.

Хурлын материалтай танилцах

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч нь өөрийн саналыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл хугацаанд брокер, дилерийн компаниар дамжуулан, эсхүл ХасБанкны нийт салбар, тооцооны төвөөр дамжуулан өгөх боломжтой. Саналаа цахимаар өгөхөөр төлөвлөж буй хувьцаа эзэмшигч нь хурал эхлэх хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 9:00 цаг хүртэл хугацаанд санал өгөх боломжтой. 

Холбоо барих:

Утас: +(976)-8508-1888

Цахим шуудангийн хаяг:investor-relations@xacbank.mn

Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд.


2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС