Тусламж


- Танай хадгаламжийн бүтээгдэхүүнүүд бусад банкны хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээс юугаараа онцлог, давуу талтай вэ?


Бусад банкны хадгаламжийн хүүтэй харьцуулахад хамгийн өндөр хүүтэй ба хүүгээ нийлмэл аргаар тооцдог. Мөн манай хадгаламжийн бүтээгдэхүүнүүд нь нас насны хүмүүсийн хэрэгцээ шаардлагад маш сайн нийцэж чаддагаараа онцлог давуу талтай.

- Дүүдээ төрсөн өдрөөр нь танай “Ирээдүйн саятан” хадгаламжийг нээлгэж бэлэг барих гэсэн юм. Яаж нээлгэх вэ?


Та өөрт ойрхон байрлах ХасБанкны салбарт өөрийн иргэний бичиг баримттайгаа очиж бэлэглэлийн гэрээгээр “Ирээдүйн саятан” хадгаламж нээлгэх боломжтой. Данс нээлгэхэд хүүхдийн овог, нэр байхад хангалттай бөгөөд хадгаламжийн данс нээлгэснээс хойш 1 жилийн дотор хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч буюу эцэг, эх нь иргэний бичиг баримт болон бэлэглэлийн гэрээтэйгээ анх данс нээлгэсэн салбар дээрээ ирж хамтран эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагатай.

- Хугацаатай хадгаламжийн дэвтэр, гэрээгээ хаясан тохиолдолд данснаасаа яаж мөнгөө авах вэ?


Та хадгаламжийн данс нээлгэсэн салбар дээрээ өөрийн иргэний бичиг баримттайгаа очиж хугацаатай хадгаламжийн дансаа хаалгах тухай хүсэлтээ гараар бичиж өгөн данснаасаа мөнгөө авах боломжтой.

- Хадгаламжийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд яах вэ?


* Та анх хадгаламжийн данс нээлгэхдээ гэрээндээ өөрийн биеэр ирж хадгаламжийн дансаа сунгуулна гэж заасан бол зайлшгүй өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан данс нээлгэсэн салбартаа хандан хадгаламжийн гэрээгээ сунгуулна.

* Хэрэв гэрээндээ автоматаар хадгаламжийн хугацаагаа сунгуулна гэж заасан бол Банкны зүгээс таны хадгаламжийн гэрээний хугацааг өмнө нь нээлгэж байсан хугацаатай адилаар хугацаагаар сунгана. Бусад тохиолдолд таны хадгаламжийн дансыг шууд автоматаар хугацаагүй хадгаламжийн данс руу шилжүүлнэ.

- Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан тул хугацаатай хадгаламжийн дансаа хугацаанаас нь өмнө хаалгах хүсэлтэй байна. Хүүг яаж тооцох вэ?


Хадгаламжийн гэрээний хугацаа дуусахаас өмнө хадгаламжийн дансаа хаалгах бол гэрээнд заасан нөхцлийн дагуу хадгаламжийн хүүг хугацаагүй хадгаламжаас ч бага хувиар бууруулан тооцдог. Хүүгээ багаар тооцуулж, хадгаламжийн дансаа хаалгахгүйгээр данснаасаа мөнгө авахыг хүсвэл та хадгаламжаа барьцаалан зээл авах боломжтой ба хамгийн ихдээ хадгаламжийн нийт үлдэгдлийн 85%-95% хүртэл хэмжээгээр зээл авах боломжтой. Ингэснээр таны хадгаламжийн хүүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй ба хүүгийн алдагдал хүлээх магадлал илүү бага байдаг.

- Би хүүхдүүддээ хадгаламж нээлгэх гэсэн юм. Танайх ямар бүтээгдэхүүн санал болгох вэ?


Та ХасБанкны “Ирээдүйн Саятан” хадгаламжийг нээлгэж болно. Хэрэв та нярай хүүхэдтэй бол ХасБанкны эрхийн бичгийн дагуу үнэгүй данс нээлгэж болох бөгөөд 5 нас хүртлээ хүүхдийнхээ дансанд орлого хэр их хуримтлуулснаас хамааруулж таны хүүхдэд ХасБанкны зүгээс төрсөн өдрийн бэлэг өгөх болно. Энэхүү хадгаламжийг нээлгэснээр таны хүүхэд 18 нас хүрээд уг дансаа өөрөө эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй болох бөгөөд энэ нь таны хүүхэддээ оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

- Би 14 настай ба 17 настай нэг ахтай. Бид ХасБанкинд Тэмүүлэл хадгаламжийг яаж нээлгэх вэ?


14-18 насныханд зориулсан Тэмүүлэл хадгаламжийг өсвөр үеийнхэн маань нээлгэх боломжтой бөгөөд та 25 нас хүртэлээ энэхүү хадгаламжийн дансыг эзэмших боломжтой. ХасБанкны өөрт ойрхон аль нэг салбар дээр өөрийн төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зурагтайгаа очиж дансаа нээлгэх ба хадгаламжийн доод үлдэгдэл 3000 төгрөг, дэвтрийн үнэ 500 төгрөг байгаа.

 - Санхүүгийн түрээсээр /лизингээр/ автомашин авахад ямар шаардлага тавигддаг вэ?


Та бизнесийн болон цалингийн тогтмол орлоготой байх ба тухайн байгууллагадаа нэгээс доошгүй жилийн хугацаанд ажилласан, бусад банкинд өр төлбөргүй байх шаардлагатай. Хэрэв та гадаадаас орж ирсэн монголд явж байгаагүй автомашин худалдаж авахыг хүсвэл урьдчилгаа 30 хувь, Монголд явж байсан хуучин автомашин худалдан авахыг хүсвэл урьдчилгаа төлбөр 50 хувийг төлнө.

 - Оюутны төлбөрийн зээлийг яаж авах вэ? Ямар шаардлага тавигддаг вэ?


Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2 ба түүнээс дээш курсийн оюутнуудад уг зээл нь олгогдох боломжтой байдаг. Оюутан уг зээлийг авахыг хүсвэл батлан даагч зайлшгүй шаарддаг бөгөөд батлан даагч нь тухайн оюутныг цаашид суралцахад нь санаа тавих тогтмол орлоготой эцэг эх, ах эгч нь байх боломжтой. Хэрэв уг зээлийг аваад хугацаандаа төлсөн тохиолдолд харилцагчид нийт төлсөн зээлийн хүүгийнх нь 9 хувийг нь буцаан олгодог ба хадгаламжийн данс нээж өгдөг.

 - Гадаадад оршин суудаг иргэн Орон сууцны зээл авах боломжтой юу?


Зээл авч буй этгээд нь Монгол улсын иргэн байх ба эх орондоо ажиллаж амьдардаг байх шаардлагатай. Хэрэв та гадаадад байх хугацаандаа зээлээр Орон сууц худалдан авахыг хүсвэл Монгол улсад оршин суудаг тогтмол орлоготой гэр бүл болон хамаатан садныхаа нэр дээр зээл авах боломжтой.

 - Зээлийг хэд хоногийн дотор судалж шийдвэрлэдэг вэ?


Зээлийг ажлын 1-3 хоногийн дотор судалж шийдвэрлэдэг бөгөөд тухайн зээлийн мэргэжилтнийхээ ажлын ачааллаас шалтгаалан зээл шийдвэрлэх хугацаа янз бүр байдаг.

 - Танай банкнаас цалингийн зээл авах хүсэлтэй байна. Хэрхэн зээл авах вэ?


Та цалингийн зээл авахын тулд манай банкны төлбөрийн картаар дамжуулан цалингаа авдаг байх шаардлагатай бөгөөд ХасБанк нь зөвхөн гэрээт байгууллагынхаа ажиллагсдад цалингийн зээлийг олгодог.

- Харилцах данс нээлгэхийн тулд ямар материал бүрдүүлдэг вэ?

    • Харилцах данс нээлгэх хүсэлт; (...... дарж татаж авна уу)
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    • Иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар;
    • Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжийн хувьд Татварын албанаас олгосон зөвшөөрлийн Мэдэгдэл;
    • Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтны нотариатаар гэрчлүүлсэн баталгаат гарын үсгийн маягтыг ХасБанкны маягтаар, тамга тэмдгийн дардас;
    • Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах этгээдэд гарын үсэг зурах эрх олгосон тухай удирдах байгууллагын шийдвэр (шаардлагатай тохиолдолд);

 

- Ямар валютаар харилцах данс нээлгэх боломжтой вэ?


Төгрөг, Aм.доллар, Евро, Юань, Рувль, Иен гэсэн 6 валютаар харилцах данс нээлгэх боломжтой.

- Харилцах дансанд хүү бодогддог уу?

    • Өдрийн эцсийн үлдэгдэл 3-5 сая төгрөг бол жилийн 3.6%;
    • 5-10 сая төгрөг бол жилийн 4.8%;
    • 10 саяаас дээш үлдэгдэлтэй тохиолдолд жилийн 5.4%-ийн хүүг тус тус тооцдог. Хэрэв тогтвортой үлдэгдэл нь 10 саяаас дээш бол жилийн 6,5 хувь хүртэл хүүг тохиролцох боломжтой байдаг. Валютын харилцах дансны хувьд зөвхөн долларын харилцах дансны өдрийн эцсийн доод үлдэгдэл 5,000 доллараас дээш тохиолдолд 3%-ийн хүү тооцдог.

 

- Харилцах дансны хуулгаа хэрхэн авах вэ?

    • Хэрэв харилцах данс нээлгэхдээ цахим хаягаа өгч амжаагүй бол хүссэн үедээ данс нээлгэсэн салбар дээрээ очиж, дансны мэдээлэл дээрээ цахим хаягаа оруулан уг хаягаараа хуулгаа авч байх боломжтой.
    • Мөн интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлсэнээр дансны мэдээлэл рүүгээ шаардлагатай үедээ шууд нэвтэрч:
    • Дансны хуулгаа хянах, шалгах, дурын хугацааг сонгон дансны хуулгаа харах, хадгалах, хэвлэх боломжтой.
    • Зөвхөн дансны гүйлгээгээ хянахаас дансаа зайнаас удирдах, салбар хооронд болон банк хооронд гүйлгээ хийх боломжтой болох юм. Интернэт банкинд бүртгүүлэхийг хүсвэл салбар дээрээ очиж хүсэлтээ гаргахад л хангалттай.

 

- Бусад банкнаас ХасБанкны данс руу орлого/төлбөр хийхэд ямар хугацаанд орох вэ?


Ажлын өдөр 16:20 цагаас өмнө хийсэн банк хоорондын гүйлгээ тухайн өдөртөө багтан шилждэг. Харин 16:20 цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараа өдрөө буюу ажлын 1 хоногт шилжин ордог.

- Харилцах данс эзэмшдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан /захирал/ болон санхүү хариуцсан ажилтан /нягтлан/ өөрчлөгдөж байгаа, түр хугацаанд өөрийн эрхээ бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн дансыг захиран зарцуулах эрхийг хэрхэн өөрчлүүлэх вэ? Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

    • Байгууллагын удирдлагын зүгээс албан бичгээр хүсэлтээ гарган харилцах данс нээлгэсэн салбартаа хандах хэрэгтэй. Мөн уг албан тушаалд шинээр томилогдон ажиллаж буй этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон нотариатаар гэрчлүүлсэн баталгаат гарын үсэг /ХасБанкны маягтаар/ зэргийг бүрдүүлэх шаардлагатай байдаг.
    • Харин түр хугацаанд харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхээ хэн нэгэнд шилжүүлэх бол итгэмжлэлээр зохицуулах боломжтой. Та данс нээлгэсэн салбартаа хандан, хүсэлт, төлөөлүүлэх хүний мэдээллээ ХасБанкны итгэмжлэлийн маягтаар ирүүлнэ. Уг тодорхойлолтод хэнд, ямар хугацаагаар, ямар хэмжээний эрх өгөхийг сонгоод түүнийгээ нотариатаар баталгаажуулж, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ.

 

- AMAR үйлчилгээ гэж юу вэ?


AMAR нь танд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утсаа ашиглан банкны данснаасаа бусдад мөнгө шилжүүлэх, дансандаа мөнгө хийх, данснаасаа мөнгө авах, бараа, үйлчилгээний төлбөрөө төлөх зэрэг боломжийг олгож буй ХасБанкны мобайл банкны үйлчилгээ юм.

- Хэрхэн харилцагч болох вэ?

    • Хэрэв та ХасБанкинд харилцах, хугацаагүй хадгаламжийн данс эзэмшдэг бол анс буй салбарт иргэний үнэмлэхтэйгээ очиж AMAR үйлчилгээнд бүртгүүлнэ.
    • Хэрэв та ХасБанкинд данс эзэмшдэггүй бол дурын салбарт иргэний үнэмлэхтэйгээ очиж AMAR үйлчилгээнд бүртгүүлнэ.

 

- Скайтелийн утастай харилцагч Юнителийн утастай харилцагч руу AMAR-аар гүйлгээ хийж болох уу?


Болно. AMAR үйлчилгээ нь үүрэн телефоны бүх операторын сүлжээгээр дамжуулан гүйлгээ хийх боломжийг хангасан тул аль ч операторын хэрэглэгч бусад операторын гар утастай AMAR харилцагч руу гүйлгээ хийх боломжтой.

- AMAR гүйлгээ хэрхэн хийх вэ?


Энгийн мессеж бичих замаар гүйлгээгээ AMAR-хан хийх учир та ердөө хүлээн авагчийн гар утасны дугаар эсхүл агентын дугаарыг мэддэг байхад л гүйлгээ хийгдэнэ. Гүйлгээ хийх дэлгэрэнгүй зааврыг www.amar.mn –ээс харна уу.

- AMAR гүйлгээний цагийн хуваарь?


Өдөр бүрийн 05:00-24:00 цагийн хооронд AMAR үйлчилгээг ашиглах боломжтой.

- Гүйлгээний дүнд хязгаар байдаг уу?


Харилцагчийн нэг удаагийн гүйлгээний дүнгийн хязгаар нь 200,000 төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дүнгийн хязгаар нь 1,000,000 төгрөг байдаг. Агентаар дамжуулж данснаасаа бэлэн мөнгө авах тохиолдолд нэг удаагийн гүйлгээний дүнгийн хязгаар нь 50,000 төгрөг байна.

- АMAR агентыг хэрхэн олох вэ?


Улс даяар тархсан AMAR үйлчилгээний агентын байршлын мэдээллийг www.amar.mn болон банкны 1888, 318185 утасны дугаарт эсхүл лавлах утас 1950 дугаарт хандаж авах боломжтой.

- AMAR-гүй хүн AMAR харилцагчид мөнгө шилжүүлэх боломжтой юу?


Боломжтой. Хэрэв та AMAR үйлчилгээнд бүртгэлгүй бөгөөд AMAR харилцагчийн дансанд мөнгө хийх шаардлагатай бол AMAR агентад очиж гүйлгээ хийх боломжтой. Гүйлгээ хийхийн тулд хүлээн авагчийн утасны дугаарыг мэддэг байхад л болно.

- AMAR-р ямар төлбөр тооцоог төлж болох вэ?


Үйлчилгээг ашиглан AMAR агент, мерчант буюу дэлгүүр, ресторан, эмийн сангаас авсан бааа, үйлчилгээний төлбөрийг төлөхөөс гадна кабелийн телевиз, интернетийн төлбөрөө төлж болно. Төлбөр хүлээн авагч байгууллагын жагсаалтыг www.amar.mn –ээс харна уу.

- Гадаад улсаас AMAR-ыг ашиглан гүйлгээ хийж болох уу?


Болно. Үүний тулд та үүрэн телефоны оператор компаниас мессеж роуминг үйлчилгээний эрх нээлгэсэн байх шаардлагатай.

- Үйлчилгээний нууц кодоо мартвал яах вэ?


АМАР үйлчилгээнд бүртгүүлсэн салбартаа хандах эсвэл Банкны 1888 болон 318185 дугаарын утсанд хандаж мэргэжилтэнтэй холбогдож нууц дугаараа сэргээн авах боломжтой.

- Гар утсаа гээсэн тохиолдолд яах вэ?


Та манай Банкны 1888 болон 318185 дугаарын утсанд хандаж мэргэжилтэнтэй холбогдож өөрийн АМАР үйлчилгээний эрхээ түр хугацаагаар хаалгах боломжтой ба дугаараа сэргээсний дараа анх данс нээлгэсэн салбартаа хандаж АМАР үйлчилгээний эрхээ сэргээлгэх боломжтой.

- АМАР үйлчилгээнд бүртгүүлсэн утасны дугаараа өөрчилсөн тохиолдолд хаана хандаж дугаараа солиулах вэ?


АМАР үйлчилгээнд бүртгүүлсэн салбартаа иргэний үнэмлэхтэйгээ очиж утасны дугаараа өөрчлүүлэх боломжтой.

- Пин код гэж юу вэ? Яаж хэрэглэх вэ?


Пин код нь банкнаас төлбөрийн карттай хамт олгогддог бөгөөд гүйлгээ хийхэд ашигладаг нууц дугаар юм. Пин код нь 4 оронтой тоо байна. Уг кодыг АТМ болон зарим банкны салбаруудаас бэлэн мөнгө авахдаа хэрэглэдэг. Карт эзэмшигч нь пин кодоо бусдад мэдэгдэхгүй байх үүрэгтэй.

- Пин кодоо мартсан бол хаанаас мэдэж авах вэ?


Та пин кодоо мартсан бол дахин шинээр нөхөн авах хэрэгтэй. Учир нь пин код нь нууцлалтай холбоотойгоор нэг хувь хэвлэгдэн танд очдог тул ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байдаг. Иймд та өөрт ойрхон байрлах ХасБанкны салбарт хандаж 1000₮ төлөн пин кодоо дахин захиалан авах боломжтой.

- Би гадаадаас өөрийн картын дансандаа мөнгө хүлээж авах гэсэн юм? Болох уу?


Бололгүй яахав. Үүний тулд мөнгө гуйвуулагч нь карт эзэмшигчийн овог нэр, дансны дугаар, салбарын дугаар болон ХасБанкны SWIFT кодыг мэдэж байх хэрэгтэй. Шилжүүлсэн мөнгө таны картын дансанд ажлын 3-5 хоногийн дотор ордог. ХасБанкны SWIFT кодыг мэдэхийг хүсвэл энд дарна уу.
Анхааруулга: Гадаадаас шилжүүлсэн валют таны дансанд орохдоо тухайн өдрийн ХасБанкны ханшаар хөрвөн таны дансанд шилжин орохыг анхаарна уу.

- Картнаас бэлэн мөнгө авахад ямар нэгэн хураамжтай юу?

    • ХасБанк болон Голомт банкны салбарууд, АТМ-ээс бэлэн мөнгө авах болон Төрийн Банкны АТМ-д картаа уншуулахад ямар нэгэн шимтгэл хураамжгүй байгаа. Харин бусад банкны салбар болон АТМ, Төрийн Банкны салбараас бэлэн мөнгө авах бол 800,000 төгрөг хүртэл 500 төгрөг, 800,000-аас дээш бэлэн мөнгө авах бол 1000 төгрөгийн хураамжтай байдаг.
    • Та олон улсын эрхтэй /долларын/ картын хэрэглэгч бол хаана үйлчлүүлж байгаагаасаа шалтгаалан шимтгэл нь өөр өөр байхыг анхаарна уу.
 
  Хасбанкны олон улсын карт эзэмшигч ХасБанкны платинум карт эзэмшигч Бусад банкны олон улсын карт эзэмшигч
ХасБанкны салбар 0,25% 1% 3%
Дотоодын бусад банкны салбар болон АТМ 1% 2% Тухайн банкны нөхцлөөр
Гадаадын банк болон АТМ 2% Тухайн банкны нөхцлөөр
 

 

- Би картаа хаячихлаа яах вэ?


Та картаа хулгайд алдаж, хаяж гээгдүүлсэн бол манай Банкны 1888, 318185 утсанд эсвэл Банкны лавлах 310639 дугаарын утсанд хандаж мэргэжилтэнтэй холбогдож картаа яаралтай хаалгана уу. Картаа түр хаалгасан тохиолдолд таны картнаас зарлага гарахгүй болох ба орлого хийх боломжтой болно. Хэрэв та картаа олсон тохиолдолд та дахин дээрх утсандаа хандаж картаа нээлгэх боломжтой.

- Би гадаадад амьдардаг гэтэл миний картын хугацаа дуусчихлаа, яаж сунгуулах вэ?


Та манай банкны cardcenter@xacbank.mn хаяг руу анх банкинд бүртгүүлсэн цахим хаягнаасаа карт сунгуулах хүсэлтээ илгээх хэрэгтэй. Дээрх хаягнаас танд эргэн хариу очих бөгөөд та и-мэйлээр асуусан асуултанд үнэн зөв хариулбал таныг тухайн картыг эзэмшигч мөн гэж үзэн картыг сунгах болно. Харин та сунгагдсан картаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

- Миний хүү ХасБанкны картын хэрэглэгч одоо хотод (гадаадад) сурдаг, яаж мөнгө илгээх вэ?


Та өөрт хамгийн ойр байрлах ХасБанкны салбарт очин хүүгийнхээ овог нэр, дансны дугаарыг хэлж дансанд мөнгө хийж болно. Орлого хийхэд ямар нэгэн хураамж шимтгэлгүй байгаа.

- Би жилийн хураамжаа яаж төлөх вэ?


Карт эзэмшигч та эхний жилийнхээ хураамжийг анх карт авахдаа төлдөг. Харин хоёрдахь жилийн хураамжийг банк данснаас тань суутгадаг. Харин гуравдахь жилээс та картаа дахин сунгуулахдаа өөрийн биеэр салбартаа хандах хэрэгтэй болно.

- Картын үлдэгдэлээ гар утаснаасаа мессеж бичин шалгадаг үйлчилгээ байдаг уу?


Байгаа. Та өөрт ойрхон ХасБанкны салбарт болон 1888 утсанд хандаж мессеж банкны үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамж нь жилийн 500₮ байдаг.

- Картаа АТМ-д залгиулсан бол яаж авах вэ?


Та картаа АТМ-д залгиулсан бол Банкны 1888, 318185 утсанд хандаж мэргэжилтэнтэй холбогдон өөрийн картыг ирсэн эсэхийг лавлах боломжтой. Хэрэв таны карт ирсэн байвал та өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ХасБанкны төв байран дээрээс бичиг баримттайгаа ирж картаа авах боломжтой. - ХасБанкны АТМ-д картаа залгиулсан бол ажлын 2 хоногт, бусад банкны АТМ-д залгиулсан карт ажлын 2-4 хоногт манай Банкны төв дээр ирдэг.

- Ямар шалтгаанаар АТМ карт залгидаг вэ?


Та пин кодоо 24 цагийн дотор 3 удаа буруу хийсэн, АТМ-д картаа хийгээд ямар ч үйлдэл хийгээгүй 30 секунд болсон, түр хаагдсан картаа нээлгээгүй АТМ-д уншуулсан тохиолдолд автоматаар АТМ машин картыг тань залгидаг.

- Бусад банкнаас ХасБанкны картын дансандаа орлого хийх боломжтой юу? Яаж шилжүүлэх вэ?

    • Бусад банкаар дамжуулан та өөрийн болон бусдын картанд орлого хийхдээ мөнгө гуйвуулагч нь карт эзэмшигчийн овог нэр, дансны дугаар, салбарын дугаарыг /Хасбанк-38ТТ /тодорхой бичих.
    • Дансны дугаар нь 8-ын тоогоор эхэлсэн 8 оронтой тоо байх бөгөөд анх карт авахад тантай байгуулсан гэрээн дээр тодорхой заагдсан байгаа.

 

- ХасБанкны картаар үйлчлэгч байгууллагуудын жагсаалтыг авмаар байна.

    • Та ХасБанкны картаар үйлчлэгч байгууллагуудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.
    • Мөн ХасБанкны карт нь бусад бүх банкны ПОС, АТМ-д уншигдах бүрэн боломжтой тул аль нэг банкны ПОС машин байрласан байгууллагуудаар үйлчлүүлж картаараа төлбөр тооцоогоо хийх боломжтой.

 

- Солонгос улсад ажиллаж амьдардаг хүний нэр дээр мөнгө гуйвуулах боломжтой юу? Мөнгө хүлээн авах хүн нь Солонгост ямар нэгэн банкинд данс эзэмшдэггүй тул яаж мөнгө гуйвуулах вэ?


Танд Eurogiro /Еврожайро/ мөнгөн гуйвуулгын үйлчилгээг санал болгож байна. Та Солонгост амьдарч байгаа хүнд тухайн улсын үндэсний шуудангийн байгууллагаар дамжуулан овог нэр, регистерийн дугаараар нь мөнгө гуйвуулах боломжтой ба дэлгэрэнгүй мэдээлэл энд дарж авна уу.

- ХасБанкны төгрөгийн дансандаа гадаадаас валют хүлээн авч болох уу?


Болно. Таны төгрөгийн дансанд шилжиж ирж буй валют нь тухайн өдрийн арилжааны ханшаар тооцогдон төгрөг рүү хөрвөж орно.

- ХасБанкинд ямар нэгэн дансгүй хүн гадаадаас өөрийн нэр дээр мөнгө хүлээн авах боломжтой юу?


Боломжтой. Танд СФИВТ үйлчилгээг санал болгож байна. Энэ нь хамгийн хямд нөхцлөөр дэлхийн аль ч улс орон руу мөнгө шилжүүлэх болон хүлээн авах боломжтой үйлчилгээ байгаа.
Та өөрийн овог нэр, регистерийн дугаар болон утасны дугаарыг мөнгө шилжүүлэх гэж буй хүндээ мэдэгдсэн байх шаардлагатай. Мөн дээрээс нь ХасБанкны хаяг, свифт код болон ХасБанктай харилцдаг дамжуулагч банкны мэдээллийг мөнгө шилжүүлэх хүндээ өгөх ба дээрх мэдээллийг эндээс авна уу.

- Хамгийн хурдан хугацаанд Гадаад улсаас мөнгө хүлээн авах болон мөнгө шилжүүлэх гэсэн юм. Ямар үйлчилгээ байдаг вэ?


Танд Вестерн Юнион /Western Union/ үйлчилгээг санал болгож байна. Та Вестерн Юнион үйлчилгээг ашиглан хормын дотор хувь хүний нэрээр мөнгө хүлээн авч, гуйвуулах боломжтой.

- Вестерн Юнион үйлчилгээг хаанаас авч болох вэ?


Та өөрт ойрхон ХасБанкны аль салбарт хандаж Дэлхийн аль ч улс орон руу хувь хүний нэрээр мөнгө гуйвуулах боломжтой.

Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж хэн байх вэ?

Орон сууцны зээл авахад банкнаас хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг шаардана. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь таны банкнаас авч буй орон сууцны зээлийг төлөхөд урт хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж чадах хэн нэгэн байж болох бөгөөд ихэвчлэн нэг гэр бүлийн гишүүд байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь заавал орон сууцыг хамтран өмчлөгч байх албагүй.

Зээлийн барьцаанд худалдан авч буй орон сууцнаас гадна нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай юу?

Орон сууц, хашаа байшин амины орон сууц худалдан авах зээлийн хувьд таны худалдан авсан үл хөдлөх хөрөнгө тань барьцаа хөрөнгө болно. Хэрэв та орон сууцны багц зээлд хамрагдаж буй тохиолдолд нэмэлт барьцаа буюу хөдлөх, үл хөдлөх хөрөнгө давхар барьцаалуулах  шаардлагатай. Амины орон сууц, хашаа байшин барих зээлийн хувьд байшинг барьж дуусгах хүртэл хугацаанд түр барьцаа буюу үл хөдлөн хөрөнгө барьцаалахыг банкнаас шаардана.

Зээлээ хэрхэн төлөх вэ?

Банк таньтай зээлийн гэрээ хийх үед зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж өгнө. Энэхүү эргэн төлөлт нь зээлийн хүү үндсэн төлбөрөөс бүрдсэн сар бүр тэнцүү төлөлтийн хуваарьтай байна. Зээлийн төлбөрийг ХасБанкны аль ч салбар тооцооны төв дээр биечлэн эсхүл цахим банкны үйлчилгээ болох Интернет банк, Амар үйлчилгээг ашиглан зээлийн эргэн төлөлтөө хийх боломжтой. Хэрэв та гадаадад улсад аялаж байгаа тохиолдолд цахим банкны үйлчилгээг ашиглахаас гадна олон улсын мөнгөн шилжүүлгийн /свифт, вестрен юнион гэх мэт/ үйлчилгээг ашиглан зээлийн эргэн төлөлтөө хийх боломжтой. Таны гадаад улс орнуудаас шилжүүлсэн мөнгөн дүнгээс замын банкуудын шимтгэл авагдах бөгөөд тэрхүү шимтгэлийг та өөрөө төлнө гэдгийн анхаарна уу.

Зээлийн гэрээний хугацаанаас өмнө зээлээ урьдчилан төлж болох уу?

Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг хэсэгчлэн болон бүтнээр төлж дуусгаж болох бөгөөд энэ тохиолдолд ямар нэгэн торгууль төлөхгүй.. Хэрэв та зээлээ түргэн хугацаанд төлж барагдуулах зорилгоор зээлийн эргэн төлөлтийн хуваарьд өөрчлөлт оруулах сонирхолтой бол банк таны өрхийн орлогод судалгаа хийн орлогын өсөлтийг баталгажуулан эргэн төлөлтийн хаваарьт ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр өөрчлөлт хийж өгнө.

Зээлийн үйлчилгээний шимтгэл төлөхөөс гадна өөр шимтгэл хураамж төлбөр төлөх үү?

Зээлийн үйлчилгээний шимтгэл, даатгалын хураамж, зээлийн өргөдөлийн үнийг банкинд төлнө. Мөн бичиг баримт бүрдүүлэх, УЭХЭБГ-аас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авах, бүртгүүлэх зэрэгт тодорхой хэмжээний зардал гарна гэдгийг тооцох шаардлагатай.

Орон сууцны зээлд хамрагдах тохиолдолд даатгалд хамрагдах шаардлагатай юу?

Зээлдэгчийн амь нас ба орон сууцыг болзошгүй эрсдэлээс заавал даатгана. Ингэснээр та болон таны үл хөдлөх хөрөнгө зээлийн гэрээний хугацаанд болзошгүй эрсдэлээс бүрэн хамгаалагдана. Харин та жил бүр даатгалын гэрээний сунгалтыг хийлгэн шимтгэл хураамжаа төлж байх үүрэгтэй.

Орон сууц худалдан худалдан авах гэрээг би заавал үл хөдөлөх хөрөнгийн газраар баталгажуулах уу?

Шаардлагагүй. Нотариатаар гэрчүүлсэн байхад болно.

- Мессеж банкны үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?


Банкны 1888 утсанд хандаж мэргэжилтэнтэй холбогдон мессеж банкны үйлчилгээнд утсаар бүртгүүлэх боломжтой. Мөн та өөрт ойрхон ХасБанкны аль нэг салбар дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж тус үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Үйлчилгээний жилийн хураамж 500₮ төлнө.

- Мессеж банкны нууц дугаараа мартсан тохиолдолд яах вэ?


Та манай 1888 болон 318185 дугаарын утсанд хандаж мэргэжилтэнтэй холбогдон нууц дугаараа сэргээн авах боломжтой.

- Интернэт банкны үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?


Та ХасБанкны өөрт ойр байрлах салбар нэгжид өөрийн биеэр очиж Интернэт банкинд бүртгүүлэх хүсэлтээ гаргаж үйлчилгээний эрх нээлгэх боломжтой ба ямар нэгэн элсэлтийн болон жилийн хураамжгүй байгаа.

- Үйлчилгээнд ямар төрлийн дансаа холбуулах боломжтой вэ? Бүх дансыг холбож болох уу?


Харилцагч та ХасБанкин дахь өөрийн бүх төрлийн дансаа энэ үйлчилгээнд холбуулах боломжтой.

- Интернэт банкны үйлчилгээгээр гүйлгээ хийхэд гvйлгээний дээд хязгаар гэж байдаг уу?

    - Иргэн бол:
    • Нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар 1,000,000₮/1,000$
    • Өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар 5,000,000₮/5,000$
    - Байгууллага бол:
    • Нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар 5,000,000₮/5,000$
    • Өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар 25,000,000₮/25,000$

Та хүсэлт гаргаж тус лимитийг өөрөөр тогтоолгох боломжтой.

- Интернэт банкны үйлчилгээнд гадаад улсаас онлайнаар бүртгүүлэх боломжтой юу?


Хэрэв та гадаадаас интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэхийг хүсвэл Монгол улсад оршин сууж буй өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.

- Шилжүүлэг хийхэд ямар хугацаа зарцуулагдах вэ?


Таны хүсэлтийг банк хүлээн авсан тухайн агшинд шилжүүлгийг шууд хийнэ. Хэрэв хүлээн авагчийн данс нь төлбөрийн картын данс бол төлбөрийн картад орлого ажлын өдрүүдэд 11.00, 12.30, 14.00, 16.00, 18.00 цагуудаас тус тус ордог болохыг анхаарна уу. Мөн та банк хоорондын шилжүүлгийг 16.30 цагаас хойш болон амралтын өдрүүдэд хийсэн тохиолдолд тус гүйлгээ дараагийн ажлын өдөр эхлэхэд хийгдэнэ.

- Интернэт банкны үйлчилгээнд нэвтрэх кодоо мартсан тохиолдолд яаж сэргээж авах вэ?


Та интернэт банкинд бүртгүүлсэн нууц асуулт, хариултаа оруулан шинэ нууц үгийг өөртөө хүлээн авах боломжтой. Эсвэл ХасБанкны өөрт ойр байрлах салбарт болон, манай банкны лавлах утас 1888-д хандаж нууд кодоо сэргээлгэх хүсэлтээ гаргах боломжтой. Бид таны бүртгэлтэй и-мэйл хаягаар тань нууц кодыг явуулах болно.

- Үйлчилгээний нууц үгээ хэн нэгэнд мэдэгдсэн тохиолдолд яах вэ?


Нэн даруй Интернэт банкны үйлчилгээнд нэвтрэн “Тохиргоо” цэсний “Нууц үг солих” дэд цэсийг ашиглан нууц үгээ солих эсвэл нүүр хуудаснаас “нууц үг мартсан” товчийг даран нууц асуулт, хариултаа оруулан шинэ нууц үг авна. Шинэ нууц үг таны манай банкинд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар тань очно.

- Васко төхөөрөмж гэж юу вэ?


Васко төхөөрөмж гэдэг нь тодорхой алгоритмын дагуу 36 секунд тутамд 6 оронтой код шинээр гаргаж байдаг авсаархан төхөөрөмж бөгөөд та интернэт банкаар гүйлгээ хийх бүрдээ тус төхөөрөмжөөс өгөх энэ кодыг ашиглан гүйлгээгээ баталгаажуулах юм.

- Васко төхөөрөмжөө эвдсэн, хаяж үрэгдүүлсэн, бусдад алдсан тохиолдолд яах вэ?


Банкинд хандан васко төхөөрөмжөө идэвхигүй болгуулах ба ХасБанкны дурын салбарт очин васко төхөөрөмжийг дахин авна. Эвдсэн, хаяж үрэгдүүлсэн, бусдад алдсан васко төхөөрөмжийн үнийг банкинд байршуулсан барьцаа хөрөнгөөр барагдуулна.

- Шилжүүлэг хийхдээ мөнгөн дүн, хүлээн авагчийн дансны дугаар зэрэг мэдээллээ буруу оруулбал яах вэ?


ХасБанкны салбар хооронд эсвэл салбар дотор шилжүүлэг хийж байгаа тохиолдолд тухайн салбарт огт байхгүй данс оруулсан бол банк таны хүсэлтийг хүлээн авч, шалгасны дараа уг мэдээлэл алдаатай тухай хариу мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд хүлээн авагчийн салбар, дансны дугаар, мөнгөн дүнг буруу оруулсан бол банк шилжүүлгийг хүлээн авч гүйцэтгэнэ. Иймээс та шилжүүлэг хийхдээ мэдээллээ сайтар шалгаж оруулна уу.

- Үйлчилгээний веб хуудаснаас гарахдаа “Гарах” товч даралгүй гарвал яах вэ?


Таны системд нэвтэрсэн тухай мэдээлэл баазад хадгалагдаж үлддэг бөгөөд дараагийн удаа нэвтрэх оролдлого хийхэд “Системд нэвтэрсэн байна” гэсэн алдаа өгдөг. Энэ тохиолдолд та ХасБанкны Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1888 утсанд холбогдож нууц асуулт, хариултаа хэлснээр системээс өөрийгөө гаргуулах хэрэгтэй.

- Үйлчилгээний эрхээ хаалгахад яах вэ?


Хэрэв та васко төхөөрөмж хэрэглэдэггүй бол үйлчилгээний эрх хаалгах хусэлтийг өөрийн баталгаат цахим шуудангаас ebank@xacbank.mn хаягаар илгээж болно. Харин васко төхөөрөмж барьцаа байршуулж ашигладаг бол заавал ХасБанкны аль нэг салбарт хандан дээр хүсэлтийг гаргах бөгөөд васко төхөөрөмжөө буцаан өгнө. Банк Васко төхөөрөмжийн барьцаа хөрөнгийг таны ашигласан хугацааны элэгдлийг хассан дүнгээр буцаан олгоно гэдгийг анхаарна уу.

- What collateral or security will I have to provide?


Security for the loan is the property financed by mortgage. Interim security maybe required, if the property is under construction. Additional collateral may have requested if you applied for the mortgage loan with financing renovation and furniture.

- Who can be co-applicant?


Proposed owners of the property, in respect which you are seeking financial assistance can be a co-applicant. It is not necessary all co-applicant to be a co-owner.

- How do I repay the loan?


You repay the loan in Equated Monthly Installments comprising principal and interest according to your repayment schedule attached to your Mortgage agreement. You can pay your repayment coming in person to any of our Branches, or using our mobile banking channels like internet banking or AMAR (mobile phone banking service). If you are abroad you can send your repayment using any of International Money transfers (SWIFT, Western Union etc.). Please take into account that interim bank fees will be charged from you.

- Can I repay the loan ahead of schedule?


Yes. You can repay the loan ahead of schedule, either in part or in full. XacBank also offers a facility to accelerate the repayment of the loan by increasing the Monthly Payment at anytime based on screening of your household income increase. This will help you to repay your loan faster and it is offered free of charge.

- Does the Agreement for Sale and Purchase Agreement have to be registered?


The Sale and Purchase Agreement have to be notarized and it is not required by law to be registered by the Property State Registration Office.

- Does the Property have to be insured?


You will have to ensure that the property is duly and properly insured for fire and other appropriate hazards as required by XacBank, during the loan term. The insurance policy is made by one year and it is required to renew the policy each year. XacBank should be the beneficiary of the insurance policy. XacBank offers you a specially designed property and life insurance at an attractive price from Tenger Insurance Company.



Оператороос чатаар лавлах: И-мэйлээр лавлах: 1888-с асуух: