Органик Монгол хөтөлбөрийн 2011 оны төслийн шалгаруулалт эхэллээ


2011-09-27

                                             

“ҮР ХОЙЧДОО НОГООН ИРЭЭДҮЙГ ӨВЛҮҮЛЬЕ” уриан дор хэрэгжиж буй хөтөлбөрийн шинэ оны ногоон төслүүдийн шалгаруулалт эхэлж байна. 

Байгаль орчин, хүний болон  экологийн  эрүүл мэндийн асуудал, бидний ирээдүйн  хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгон бүх нийтийг ногоон хөгжилд уриалан дуудаж буй уг хөтөлбөр нь байгаль орчинд ээлтэй бүх төрлийн үйлдвэрлэл болон байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг голчлон дэмжиж ажиллаж байгаа  юм. 
 
Хөтөлбөр нь байгаль орчиндоо ээлтэй ногоон амьдралын хэв маягийг  шүтэж,  өдөр тутмын амьдралдаа  ногоон хэрэглээг хэвшүүлэн,  ногоон үйлдвэрлэгчдээ  дэмжиж,  үндэсний  ОРГАНИК хөдөө аж ахуйг цогцлоон үр хойчийнхоо ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулж, үр хойчийнхоо ногоон ирээдүйн өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ биелүүлэхийг  уриалахын хажуугаар хөтөлбөрийн мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч NTV ТВ –ээр гарах хөтөлбөрийн ногоон нэвтрүүлгүүдээрээ дамжуулан хөтөлбөрийн талаар болон ногоон хөгжлийн талаар мэдээ мэдэээллийг сургалт зөвлөгөө, танин мэдэхүйн цуврал  нэвтрүүлэг хэлбэрээр  3-Р САРЫН 4-НӨӨС ЭХЛЭН ДОЛОО ХОНОГ БҮРИЙН БААСАН ГАРИГИЙН 22:30 МИНУТАНД үзэгчдэд хүргэж эхлэх гэж байна. 
 
2011 онд хөтөлбөрт хамрагдахыг хүссэн Дархан, Эрдэнэт хот болон бусад орон нутгийн иргэдийн төслийг 21 аймгийн төвд байрлах  салбар  ХАҮТАНХИМ  дээр,  УБ хотод  ХасБанк , Капитал банк, Петровис компанийн Төв байруудад 3-Р САРЫН 5-НААС 4- Р САРЫН 5-НЫГ дуустал  хүлээн авах  бөгөөд төслийн шалгаруулалт, зээл олголтыг  4-Р САРЫН 5-НААС ЭХЛЭН 25 НЫГ дуустал хугацаанд хийх юм. 
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн бүх ИРГЭДЭД 4-Р САРЫН 1-НИЙ ӨДӨР УБ ХОТОД ПЕТРОВИС КОМПАНИЙН ТӨВ БАЙРНЫ ХУРЛЫН ТАНХИМ-д , ДАРХАН, ЭРДЭНЭТ ХОТ, БҮХ  АЙМГИЙН ТӨВҮҮДЭД САЛБАР ХАҮТАНХИМ  дээр органик хөдөө аж ахуй , цэвэр үйлдвэрлэл, бизнес санхүүгийн  нэгдсэн сургалт зохион байгуулна.  
 
Бизнес эрхлэгч, иргэд та бүхэн манай хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл WWW.ORGANICMONGOL.MN  сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах буюу өөртөө хамгийн ойр байгаа зохион байгуулагчдын салбаруудад хандаж  болно.  
 
Лавлах утас:  324394,  99742100