ХасБанк болон ТэнГэр санхүүгийн нэгдлийн 1500 ажиллагсад Япон улсад сэтгэлийн хандив өргөлөө


2011-09-27

 

3 сарын 11-с хойш үргэлжилсэн хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн байгалийн гамшигт удаа дараа нэрвэгдэж, эдийн засгийн их хэмжээний хохирол амсаад буй Япон улсын ард түмэнд туслах хандивын аянд ХасБанк нэгдэж Япон улсаас Молгол улсад суугаа бүрэн эрхэт Элчин Сайд ноён Идокоро Такүод эмгэнэлийн зурвас илгээлээ.

ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд болох ХасБанк, XacЛизинг, XАС Секьюрити, Тэнгэр Даатгал, Хорус Номадик Солюшнс компани мөн Х.А.С ТББ-ын нийт 1500 гаруй ажиллагсад 3 сарын 12-с эхлэн “Зовох Цагт Нөхрийн Чанар Танигдана’ нэртэй аяныг өөрсдийн санаачилгаар эхлүүж, нэг өдрийн цалингаа хандивлан нийтдээ 21 сая төгрөгийн чин сэтгэлийн хандивын тусламжийг Япон улсад хүргүүлэхээр боллоо.

ХасБанк нь анх 2006 оноос Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны JICA байгууллагатай хамтарч Япон улсын хөрөнгө оруулалтаар ЖДҮйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах зээлийн төслийн чиглэлээр үе шаттай ажиллуудыг явуулж ирсэний хувьд ийнхүү 400,000 харилцагчдынхаа өмнөөс сэтгэлийн дэм, туслалцаа хүргэж байгаа юм.

ХасБанк Япон улсад сэтгэлийн хандив өгөх хүсэлтэй хувь хүн, байгууллагууд, мөн нийт харилцагчиддаа зориулан доорх хандивын дансыг ажиллуулж байна.

          Хандивын данс      5000343653       101                   Төгрөг       
          Хандивын данс      5000343655       101                   Доллар  

ХасБанк нэгдсэн зохион байгуулалтаар Японы элчид сайдаар дамжуулан хандивын арга хэмжээг зохион байгуулах болно.