ХасЛотто Монголын Түүхэн Дэх Хамгийн Өндөр Хонжвортой Сугалаат Аян Эхэллээ .


2011-12-05

ХАС ЛОТТО ГЭЖ ЮУ ВЭ?
ХасБанк 10 жилийн ойгоо тохиолдуулан ирээдүйдээ санаа тавьдаг иргэн бүрийг хуримтлалтай болгох зорилгын хүрээнд хамгийн урт хугацаанд, хамгийн өндөр шагналын сантайгаар, хамгийн олон азтанг тодруулах “ХасЛотто” аян зарлалаа. Энэ нь харилцагчдад хугацаатай хадгаламжиндаа орлого нэмснээр азтан болон шалгарч шагнал хожих боломжийг олгох “Хадгаламжийн урамшуулалт аян” юм. ХасЛоттод ХасБанкны хугацаатай хадгаламж эзэмшдэг иргэд мөн шинээр хадгаламж нээж буй иргэд оролцох боломжтой.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

2011 оны 11 дүгээр сарын 30-наас 2012 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал буюу бүтэн 1 жилийн хугацаанд үргэлжилнэ.

НИЙТ ШАЛГАРАХ АЗТАНЫ ТОО:
1 жилийн туршид нийт 6 хүн иж бүрэн тавилгатай БАЙР, 10 хүн АЯЛЛЫН ЭРХ, 120  хүн 1 САЯ ТӨГРӨГ, 10 хүүхэд Хонгконгийн ДИСНЕЙЛЭНДЭЭР АЯЛАХ ЭРХ, 3996 хүн БЭЛГИЙН КАРТ хожих боломжтой. Нийт 4142 азтан шалгарна. 

ХАС ЛОТТОД ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?:

ХасБанкны доорх хугацаатай хадгламж эзэмшдэг болон шинээр нээж буй бүх иргэд:

  • Хуримтлах (Энгийн хугацааатай хадгаламж)
  • Ундрах (Сар бүр хүүгээ зарлагадах боломжтой хадгаламж)
  • Орон сууцны хадгаламж
  • Орон сууцны зээлд хамрагдах боломжтой хадгаламж
  • Насны нүнжиг (Урт хугацаат хадгаламж)
  • Ирээдүйн саятан (Хүүхдийн хадгаламж)
  • Тэмүүлэл (Өсвөр настнуудад зориулсан хадгаламж)

ХАС ЛОТТОД оролцох шалгуур ,эрх

Шагнал Хас Лоттоны эрх төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх гадаад валют
Бэлгийн карт 100,000 тутам 1 эрх
1,000,000 төгрөг 100,000 тутам 1 эрх
Аялах эрх 500,000 тутам 1 эрх
Иж бүрэн тавилгатай байр 1,000,000 тутам 1 эрх

Тэмүүлэл ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч хүүхдийн хувьд 20,000 төгрөг тутамд 1 эрх олгоно..

 БИ ХАДГАЛАМЖИНДАА ОРЛОГО НЭМЖ БУЙ ДҮНГЭЭСЭЭ ШАЛТГААЛАН ХАС ЛОТТОД ОРОЛЦОХ ОЛОН ЭРХ АВЧ БОЛОХ УУ?

Тийм. Хас Лоттод оролцох эрхийн тоогоо хадгаламжиндаа нэмж буй орлогын дүнгээрээ нэмэгдүүлэх боломжтой. Та Хас Лотто аян зарлагдсанаас хойш хадгаламжийн дансан дахь мөнгөө хэдий чинээ нэмэгдүүлнэ,төдий чинээ ХасЛоттод оролцох эрх нэмэгдэнэ
      Жишээ нь: Бооёо, Ундармаа хоёр 2011 оны 12 сарын 5-ны өдөр ХасБанкны салбар дээр очиж “Хуримтлах” хадгаламж нээлгэж 1,200,000 төгрөгийн орлого хийсэн. Ингээд сарын эцсийн 2011 оны 12 сарын 30-ны өдөр сугалааны тохирол тааруулах нэвтрүүлэгт 1 сая төгрөгийн төлөө 12, Аяллын эрхийн төлөө 2, Иж бүрэн тавилгатай байрны төлөө 1 эрхтэй нийт 15 эрхтэй оролцоно гэсэн үг. АЗ НЬ ТААРВАЛ ДЭЭРХ ШАГНАЛЫГ БҮГДИЙГ НЬ ХОЖИХ БОЛОМЖТОЙ
АЗТАНГ ХЭЗЭЭ ШАЛГАРУУЛАХ ВЭ?:

  • ХасЛотто бүтэн жилийн турш үргэлжилнэ. Сар бүрийн сүүлийн өдөр МҮОНТВ-ээр тухайн сарынхаа саятнууд, аяллын эрх болон байрны азтангуудаа тодруулна.
  • Тухай бүр дараагийн шалгаруулалт хэдний өдөр болох талаар мэдээлнэ.

Огноо

2011

2012

12 сарын 30

1 сар

2 сар

3 сар

4 сар

 

5 сар

6 сар

 7 сар

8 сар

 

9 сар

10 сар

11 сар

Бэлгийн карт

999

 

999

 

 

 

 

999

 

 

 

999

Саятан

10

10

10

10

10

10

10

10

10

10

10

10

Байрны азтан

1

 

1

   

1

 

1

 

1

 

1

Аяллын азтан

5

                   

5

Хүүхдийн баярын азтан

           

10

         

ХАС ЛОТТОД ОРЖ БУЙГАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

  • Та Хас Лоттод оролцох эрхийг хангасан бол таны мэдээлэл Хас Лотто программд үүсэх ба шалгаруулалтын үеэр таны дансны дугаар нь санамсаргүй байдлаар сонгогдоно.
  • Та өөрийн үйлчлүүлдэг ХасБанкны салбар, тооцооны төвөөс Хас Лоттод оролцох хэдэн эрх байгааг тодруулж асууж болох бөгөөд ХасБанкны лавлах 1888 утсанд хандаж оролцох эрхээ мэдэх боломжтой.

ХАС ЛОТТОГИЙН ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ ЮУ ВЭ?

  • Хамгийн тогтмол хугацаанд, тогтвортой явагдана.
  • Сугалааны хонжворын сан хамгийн өндөр буюу 700 сая төгрөг.
  • Хонжворын татварыг ХасБанк хариуцан төлнө. Азтангаас 1 ч төгрөгний зардал гарахгүй.
  • Хас Лоттогийн программыг боловсруулахдаа мэдээлэл технологийн аудитын байгууллага болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хяналт доор боловсруулагдсан. Азтан шалгаруулалтад хөндлөнгийн байгууллагууд хяналт тавина.
  • Нэг харилцагчийн хувьд дансандаа нэмж буй орлогын дүнгээс хамаарч олон боломжтойгоор оролцох боломжтой

ХАС ЛОТТОД ОРОЛЦОХ БУСАД НӨХЦӨЛ?

  • Хадгаламжийн дансандаа тогтоосон шалгуурыг хангах хэмжээний орлогын дүн нэмсэний үндсэн дээр оролцох эрх үүснэ гэдгийг анхаарах шаардлагатай.
  • Тухайн хадгаламж нь 3 сарын хугацаанд байршсан байх эсвэл 3 сараас дээш хугацаагаар хадгаламж нээлгэсэн байх шаардлагатай 
  • Шалгаруулалт хийгдэхээр заагдсан өдрөөс өмнөх ажлын өдрүүдэд орлого хийснээр оролцох эрх үүсэх бөгөөд тасалбар болгосон өдрөөс хойш орлого хийсэн бол дараа сарын шалгаруулалтанд оролцох болно.
  • Гадаад валютаар хадгаламж нээсэн, эсвэл эзэмшдэг харилцагчид оролцох боломжтой.
  • ХасБанкны онлайн хадгаламжийн үйлчилгээгээр дамжуулан хадгаламж нээсэн эсхүл орлого нэмсэн харилцагчид аянд оролцох боломжтой.
  • ХасБанкны бэлгийн картыг ашиглан хадгаламжийн данс нээсэн эсхүл орлого нэмсэн харилцагчид аянд оролцох боломжтой.
  • Хадгаламжийн дансаа сунгаж буй иргэд Хас Лоттод оролцох боломжтой.

                                                                                                        ХУРИМТЛАЛТАЙ БОЛЦГООЁ
                                                                                  ИРЭЭДҮЙДЭЭ САНАА ТАВЬДАГ, ИРГЭН БҮРТ ЗОРИУЛАВ
.