“БАГАЧУУДЫН ХОТХОН” ҮҮД ХААЛГАА НЭЭЖ ХҮҮХДИЙН БАЯР ХӨӨРӨӨР ЦАЛГИЛАА


“Багачуудын хотхон” гэр бүлийн баяр

 

 


Эх үрсийн баярын өдөр 6 дугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Амарын гудамж буюу ХасБанкны төв байрны урд талбайд “Багачуудын хотхон” үүд хаалгаа нээж  эцэг эхчүүд, хүүхдүүд Хасхүүтэй хамтдаа нэгэн өдрийг хөгжилдөн наадаж өнгөрөөлөө.
Уламжлалт “Багачуудын хотхон” гэр бүлийн баяр нь 4 удаагаа зохион байгуулагдсан бөгөөд анх 2005 онд  ХасБанк болон Хөгжлийн Алтан Сан ТББ-аас санаачлан Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Сүхбаатар Дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран ”Багачуудын хотхон” хүүхдүүдэд зориулсан нээлттэй яармагийг 2005 оны 6 дугаар сарын 5-ны Ням гарагт Ерөнхий Сайд Амарын гудамжинд зохион байгуулсан түүхтэй билээ.
 “Багачуудын хотхон” нээлттэй өдөрлөгийн үеэр уламжлалт Авъяастан Өртөө, Эрдмийн өртөө, Амттаны өртөө, Хөгжилтэй спорт өртөө, Гэр бүлийн өртөө, Хөгжилтэй спорт өртөө, Диснейленд өртөө, Ирээдүйн саятан өртөө, Эрүүл мэндийн өртөө зэрэг 10 гаруй хөгжилтэй өртөөгөөр аялан, нэг өдрийг мартагдашгүй сайхнаар өнгөрүүллээ.

 Амттан болон Эрдмийн өртөөнүүдэд ХасБанкны бизнесийн түнш байгууллагууд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, амттан бүхний дээжээр үзэсгэлэн худалдаа явууллаа.
Хөгжилтэй спорт өртөөнд Хасын Хүлэгүүд багийн тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдөж, уран мэхийг уралдуулсан сумо бөхийн хүчтнүүддээ ХасБанкны ах эгч нараас нь Ирээдүйн Саятан хадгаламжаар мялааж, аварга хүчтэн болсон түрүү бөхөд Их Аварга Хакухо Ёкозуна цолоо гардуулсан юм.
Авъяастан болон Гэр бүлийн өртөөнд бяцхан жаалууд үлгэрийн баатруудтай ярилцаж, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, циркийн үзүүлбэр үзэж, дуулж бүжиглэн, Хасхүүгийн найз Унагалдайтай хамтдаа дуугаа дуулж, зургаа татуулж байлаа.
  Зураач өртөөгөөр айлчилсан багачууд маань миний найз Хасхүү сэдвийн дор уран зургаа зурж Хасхүүгийн гарын бэлгээ авсан юм.

  
 
                                                                Энэ өдөр “Багачуудын хотхон” хүүхдийн хөөр баяслаар бялхаж байлаа.


Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд