ДУУЛИАН-2020 ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД УДАХГҮЙ ТОДОРНО

ДУУЛИАН-2020 ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД УДАХГҮЙ ТОДОРНО
 

ХасБанкнаас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог Дуулиан-2020 заалны хөлбөмбөгийн тэмцээний 2010 оны хаалтын шигшээ тоглолт энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт Спортын төв ордонд зохиогдож байна. Дуулиан 2020 тэмцээн нь бүтэн жилийн туршид Монгол Улсын өнцөг булан бүрт 7 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд нийт 83 сургуулийн 240 багийн 3,000 тамирчид өрсөлдөж 14 багийн шилдгүүд шигшээ тоглолтод үлдээд байна. 

ХасБанк нь Ерөнхий боловсролын арван  сургуулийн нийт 60 баг тамирчдыг Дуулиан 2020 тэмцээнд жил бүр ивээн тэтгэж оролцуулдаг бөгөөд ХасБанкны багуудаас 6-н баг аваргын төлөөх шигшээ тоглолтод шалгаран үлдээд байна.
 
ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдэлдэг эрхэм зорилгынхоо хүрээнд багийн спортоор дамжуулан хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  хүмүүжил олгох, ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

 Дуулиан 2020 тэмцээн нь спортоор дамжуулан хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, бие бялдрын хөгжлийг сайжруулах, биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд эх орны өнцөг булан бүрт хүрч хүүхэд залуучууд бүр оролцох боломжтой байдгаараа онцлог юм.

ХасБанкнаас хүүхэд өсвөр залуучууддаа  зориулан биеийн тамир спортын олон үйл ажиллагаануудыг орон даяар аян болгон зохион байгуулж байсан арвин их түүхтэй билээ. Үүнээс нэгийг дурьдвал  2005, 2006 онуудад Nike-Чингисийн өлгий нутгаар гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг орон даяар амжилттай зохион байгуулсан юм.

Мөн ХасБанк нь багийн спорт болон тамирчдыг мэргэжлийн түвшинд хүргэж хөгжүүлэх үүгээрээ дамжуулан хүүхэд залуучуудад үлгэр дууриал, хүсэл тэмүүлэл бий болгох зорилгоор Сагсан бөмбөг, Хөлбөмбөгийн “Хасын Хүлэгүүд” мэргэжлийн лигийн өөрийн багийг байгуулж 4 жилийн турш ажиллаж байгаа нийгэм спортыг дэмжигч байгууллага юм.
 


Дуулианы эзэддээ амжилт хүсье!
 


Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд