ЁС ЗҮЙТ БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТЭТГЭХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

ЁС ЗҮЙТ БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТЭТГЭХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2010 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Бангладеш Улсын Даха хотноо шилдэг туршлага бүхий дэлхий дахинд тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагууд хоёр дахь удаагийн чуулга уулзалтаа хийлээ.
Энэхүү чуулга уулзалтад нийгэм, боловсрол, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг эрхэм зорилгоо болгосон, банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч байгууллагууд оролцож, өнөөгийн санхүүгийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн оновчтой шийдвэрлэх түүнчлэн хүний хөгжлийн бодлого, мэдлэг боловсролыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж дэлхий нийтэд хүргэхээр хамтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Дэлхий дахинаа нүүрлээд байсан эдийн засгийн хямрал нь өнөөгийн амьдралд нэлээд их өөрчлөлт авчрах нь гарцаагүй бөгөөд зөвхөн мөнгө олох шунал сэдэл дээр дөрөөлсөн бизнесийн хүрээ хумигдаж харин хүрээлэн буй орчин, хүний хөгжлийг дээдэлсэн, бизнес илүү ирээдүйтэй болсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Энэхүү ажиллагаанд нэгдсэнээр ХасБанк нь зөвхөн хурал зөвлөгөөнд оролцож санал бодлоо дэвшүүлээд зогсохгүй, холбооны бусад гишүүдтэй хамтран байгаль нийгэмд ээлтэй бизнесийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байна. Мөн манай банк тус хамтын ажиллагаанд нэгдсэнээр өндөр нэр хүнд төдийгүй, том хариуцлага, үүрэг хүлээсэн бөгөөд бизнесийн урт хугацааны үнэ цэнэ бий болгох, дэлхий, байгаль, хүний хөгжлийг тэнцвэртэй авч явах эрмэлзлийг бий болгож байна.
Тус чуулганы төлөөлөгч ХасБанкны Гүйцэтгэх Захирал ноён М.Болд “ХасБанк Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашигийг зарчим болгосон эрхэм зорилгын хүрээнд хүүхэд залуучуудад санхүүгийн мэдлэг олгох, байгаль орчинд ээлтэй технологийг санхүүжүүлэх, банкны үйлчилгээг хямд төсөр болгож нийтэд хүргэх зорилгоор гар утасны АМАР үйлчилгээг Монгол улс даяар нэвтрүүлэн хүргээд байна” хэмээн дурьдлаа.
Энэхүү дэлхий нийтийн хамтын ажиллагаанд олон улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч Бангладешийн BRAC Bank, компанийн нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Shore Bank, байгаль орчин, нийгэмд чиглэсэн зөв үйл ажиллагаагааг дэмжигч Triodos Bank, Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг эрхэм зорилгоо болгосон ХасБанк зэрэг салбартаа тэргүүлэгч олон улсын 11 банк санхүүгийн байгууллагууд нэгдээд байна.
Ёс зүйт банкны үйл ажиллагааг дэмжих дэлхий нийтийн хамтын ажиллагааны гишүүн байгууллагууд:
Alternative Bank ABS, Швецарь улс, www.abs.ch
Banca Popolare Etica, Итали улс, www.bancaetica.com
Banex, Banco del Exito, Никарагуа улс, www.banex.com.ni
BRAC Bank and BRAC Microfinance Programme, Бангладеш, www.brac.net and www.bracbank.com
GLS Bank, Холбооны бүгд найрамдах Герман улс, www.gls.de
Merkur Bank, Дани улс, www.merkurbank.dk
Mibanco, Banco de la Microempresa, Перу улс, www.mibanco.com.pe
New Resource Bank, Америкийн Нэгдсэн Улс, www.newresourcebank.com
ShoreBank Corporation, Америкийн Нэгдсэн Улс, www.shorebankcorp.com
Triodos Bank, Недерландын Вант улс , www.triodos.com
XacBank, Монгол улс, www.xacbank.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг www.gabv.org веб сайтаас авна уу.
САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ
ЗӨВ БАНК ХАСБАНК
Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд
-
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл"-д хамрагдаж буй компаниудад зээл олгож эхэллээ
-
БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРИЙН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ ХАСБАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДЭХ ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
-
ХАСБАНК 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛД ОРОЛЦОЖ ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ГАРЫН БЭЛГЭЭ ГАРДУУЛЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
-
ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд "Монголын төлөөх зүрх бүхэнд" үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үг
-
"ЦЭЦЭЭ ГҮН -2010" СПОРТ ЯВГАН АЯЛАЛ БОЛЛОО
