САГСАН БӨМБӨГИЙН ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГИЙН ТАМИРЧИД СУРАГЧ ХҮҮХДҮҮДТЭЙ УУЛЗЛАА

2010 оны 1 дүгээрсарын 28-ны өдөр Хөгжлийн Алтан Сан Холбооноос санаачлан сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлэх зорилгоор ХасБанкны сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагч О.Баярцогтын хамтаар нийслэлийн ерөнхий боловсролын 57, 29, 4, 11 дүгээр сургуулиуд дээр очиж, уулзалт зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн багийнхнаас гадна Хөгжлийн Алтан Сан Холбооны Гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар, зохицуулагч Н.Энхтүвшин, ХасБанкны хөлбөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн тамирчин Т.Батмөнх болон лигийн улсын шигшээ багийн спортын мастер Ц.Эрдэнэбат нар тус үйл ажиллагаанд оролцсон юм. Биднийг сурагч хүүхдүүд маань хурлын болон биеийн тамирын зааландаа хүлээн авч, тамирчдыг зааланд орж ирэхэд ямар өндөрюмбэ? Хэмээн дууалдан, гайхажбайв.
Сургуулиуд дээр хийсэн уулзалт бүрийн эхэнд Хөгжлийн Алтан Сан Холбооны Гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар холбооны үйл ажиллагааны талаар болон “Хасын хүлэгүүд” багийн амжилтын талаар товч танилцуулга хийж, ойрын үед хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хийснээс ирэх хагас сайн өдөр сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн фэн клубын уулзалт болохыг мэдээлж, хүүхдүүдийг хүрэлцэн ирэхийг урилаа. Үүний дараа чөлөөт ярилцлага эхэлж, сурагч хүүхдүүд маань сагсчин ах нараасаа олон төрлийн асуулт асуун, хариултаа авсан юм. Уулзалт ярилцлагад хамгийн идэвхтэй оролцсон хүүхдүүдэд “Дуулиан-2020” тэмцээний 2010 оны календарийг дурсгал болгон гардуулан өгсөн бөгөөд биеийн тамирын багш нарын хүсэлтээр сургуульд нь сагс болон хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэлээ.Тус үйл ажиллагаанд 4 сургуулийн нийт 400 орчим хүүхэд хамрагдсан бөгөөд хүүхдүүд тамирчдыгмаш баяртайгаархүлээн авч, хамтдаа зургаа авхуулан, инээлдэн хөгжилдөж, “Халуун элгэн нутаг” дуугаа дуулж, нэг өдрийг дурсамжтай, сайхан өнгөрүүллээ.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр тусгай сургуулийн сурагч хүүхдүүдээс сагсан бөмбөгийн багийн ах нарыгаа сард нэг өдөр сургууль дээр нь ирж, сургалт хийхийг хүссэн бөгөөд тамирчид маань хүсэлтийг хүлээн авч, хамгийн эхний сургалтаа 2 дугаар сарын 2-ны өдөр очиж хийхээр амлацгаалаа.
“Хасын хүлэгүүд” багийн талаар товч дурьдвал ХасБанк нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан багийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор 2005 оноос ХасБанкны Хасын Хүлэгүүд хэмээх сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн баг бүрдүүлэн уралдаан тэмцээнд оролцуулж эхэлсэн юм. Сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн үзүүлсэн амжилтууд:
- 2009 оны Лигийн Аварга Шалгаруулах тэмцээний аварга
- 2009 оны Холбоодын цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2008 оны Лигийн Аварга Шалгаруулах тэмцээний аварга
- 2007 оны Лигийн Аварга Шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2007 оны Эрхүү хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээний хүрэл медаль
- 2006 оны Лигийн Аварга Шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2009 оны “Лигийн тэргүүн тоглогч”-оор О.Сайнбаяр
- 2009 оны “Лигийн шилдэг дасгалжуулагч”-аар О.Баярцогт
- 2009 оны “Лигийн шилдэг шинэ залуу тоглогч”-оор М.Отгонмөнх
- 2008 оны “Лигийн тэргүүн тоглогч”-оор Д.Бат-Эрдэнэ нар шалгарсан юм.
Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд
-
Дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болох ING банк ХасБанкид төгрөгийн хадгаламж байршууллаа
-
ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН ХАСБАНК, КИРГИЗСТАНЫ “МОЛ БУЛАК ФИНАНС” КОМПАНИ ДАХЬ ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА
-
ХасБанк Олон Улсын Cанхүүгийн Корпорациас хоёрдогч эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
“МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД” Гэрэл зургийн үзэсгэлэн 2010 оны 07-р сарын 06-10нд болно.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
