ХАСБАНК “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ЭЭР ШАЛГАРЛАА
Монголын менежментийн холбооноос жил бүр зохион байгуулдаг менежментийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 16 дахь жилдээ 2-р сарын 11-нд МҮХАТ-ын шинэ байранд боллоо. Сайн менежмент хэрэгжүүлж, шилдэг менежерээр байгууллагыг удирдуулна гэдэг бол орчин цагийн хурдтай хөгжлийн эринд чухлаар тавигдаж буй шаардлага юм.
2007 онд анх удаагаа менежментийн бодлогоороо бодитой үлгэр дууриал болж, салбартаа манлайлагч аж ахуй нэгжүүдийг Монголын Менежментийн холбоо удирдах зєвлєлийн санал нэгтэй шийдвэр болон шинжээчдийн багийн саналыг vндэслэн шилдэг менежменттэй аж ахуй нэгжүүдийг тодруулсан шалгаруулалтанд Банк санхүүгийн салбарын “ORGANIZATION OF MANAGEMENT EXCELLENCE” буюу “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ БАЙГУУЛЛАГА”-аар ХАСБАНК шалгарч байсан. Харин энэ жил “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” хэмээх хүндтэй шагналыг ХасБанк хүртлээ.
Уг шагналыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ажлын байр бий болгох, хог хаягдлыг багасгах, эрчим хүч, уур усыг хэмнэх, улс орны өмнө тулгамдсан нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн шударга ёсны тогтолцоог хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог бөгөөд үүнд Банк санхүүгийн салбараас “ХасБанк, Уул уурхайн салбараас Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, Нүүрс, эрчим хүчний салбараас “Багануур” ХК, Хүнсний салбараас АПУ компани тус бүр энэ жил шалгарсан байна.
Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд
-
Дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болох ING банк ХасБанкид төгрөгийн хадгаламж байршууллаа
-
ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН ХАСБАНК, КИРГИЗСТАНЫ “МОЛ БУЛАК ФИНАНС” КОМПАНИ ДАХЬ ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА
-
ХасБанк Олон Улсын Cанхүүгийн Корпорациас хоёрдогч эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
“МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД” Гэрэл зургийн үзэсгэлэн 2010 оны 07-р сарын 06-10нд болно.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
