2009 "Алтан сарнай"-н эзэн: Ч.Ганхуяг, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал
ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг бизнесийн салбарын 2009 оны онцлох хүнээр шалгарч, “Алтан сарнай”-н эзэн боллоо.
МАСЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай”-н эздийг тодруулах ёслолын ажиллагаа 9 дэх удаагаа явагдаж, бизнес, урлаг, спорт, хэвлэл мэдээлэл, улс төрийн салбарын оны онцлох хүмүүсийг тодруулсан бөгөөд ХасБанкны толгой компани ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг бизнесийн салбарын оны онцлох хүнээр шалгарч, Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдоос “Алтан сарнай” гардан авлаа.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах, ёс зүйтэй бизнесийн зарчмыг дэлгэрүүлж, байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, мөн гадаад улсын санхүүгийн байгууллагад Монголын компанийн хийсэн анхны хөрөнгө оруулалт зэрэг түүний санаачилсан, хийж хэрэгжүүлсэн олон ажлыг үнэлэн тус шагналыг олгожээ.
Мөн тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Форумаас шалгаруулсан Дэлхийн Залуу Удирдагчдын нэг бөгөөд уг байгууллагын зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн тогтмол оролцож, дэлхий нийтийн хөгжлийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Энэ сарын эцсээр болох Давосын 2010 оны чуулганд тэрээр урилгаар оролцох ба Монголын Эдийн Засгийн Форумыг 2010 оны 2 дугаар сард анх удаа зохион байгуулах бэлтгэл ажилд мөн оролцож байгаа юм.
Бусад мэдээ мэдээлэл, үйл явдлууд
-
Дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болох ING банк ХасБанкид төгрөгийн хадгаламж байршууллаа
-
ХасБанк Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төгрөгийн эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН ХАСБАНК, КИРГИЗСТАНЫ “МОЛ БУЛАК ФИНАНС” КОМПАНИ ДАХЬ ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА
-
ХасБанк Олон Улсын Cанхүүгийн Корпорациас хоёрдогч эх үүсвэр авах гэрээнд гарын үсэг зурлаа
-
“МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД” Гэрэл зургийн үзэсгэлэн 2010 оны 07-р сарын 06-10нд болно.
- Интернэт банк
- Картын үлдэгдэл
