Төлөөлөн Удирдах Зөвлөл

ТУЗ-ийн дарга:


Чулууны ГАНБОЛД

ganbold@magicnet.mn

Ч.Ганболд нь 1976 онд ОХУ-ын Москва хотын Гадаад хэлний их сургуулийг төгссөн бөгөөд удирдлага, олон нийтийн харилцаа, бизнесийн зөвлөгөө, хэвлэн нийтлэл болоод соёл урлагийн менежментийн асуудлаар гуч гаруй жилийн мэргэжлийн арвин туршлагатай. Тэрбээр олон нийтийн харилцаа болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг И-Ди-Эн ХХК-ийн захирал болон хэд хэдэн төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.

Тэрбээр 1976-1990 онд Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын Холбоонд Найрамдлын нийгэмлэгүүдийн нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Олон улсын монгол судлалын Холбооны гадаад харилцааны хэлтсийн дарга, 1991-1993 онд Монголын Энх Тайван найрамдлын байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, 1993-1996 онд Дэлхийн монголчуудын Холбооны гүйцэтгэх захирал, 1997-1999 онд Улаанбаатар Ротари Клубын ерөнхийлөгч, 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2000-2003 онд Үндсэн Хуулийн Цэцийн зөвлөхийн ажил, албан тушаал эрхэлж байв.

Ч.Ганболд нь 2003 оноос ХасБанкны ТУЗ-ийн гишүүн, 2004 оноос хойш ТУЗ-ийн даргаар сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

 

ТУЗ-ийн гишүүд:


Магваны БОЛД

bold.m@xacbank.mn

М.Болд нь 2009 оны нэгдүгээр сараас ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2005 оны 11 дүгээр сараас тус банкны Ерөнхий захирлын албан тушаал хашиж байв. Тэрбээр төрийн болон хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагууд, мөн түүнчлэн Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад хорь гаруй жил ажиллаж, банкны салбарын эдийн засгийн бодлого, бүтцийн шинэчлэлийн асуудлаар гүнзгий мэргэшсэн. Тэрбээр 1996-2000 онд МонголБанк (Төв банк)-ны Дэд ерөнхийлөгч, 1989-1992 онд Зах зээл судлалын хүрээлэнд Дэд захирал, 1992-1993 онд Худалдаа, Хөгжлийн Банкинд эдийн засагч, 1994-1996 онд Монголын Экспорт Импортын Банкны Гүйцэтгэх захирал, 1996-2000 онд ОХУ-ын Москва хот дахь Олон Улсын Хөрөнгө Оруулалтын банк болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Банкны ТУЗ-ийн гишүүн, 2003-2004 онд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Да Афганистан Банк (Төв банк)-инд зөвлөхөөр ажиллаж байв.

М.Болд нь Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотын Эдийн засгийн Их Сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд АНУ-ын Колумбын Их Сургуульд эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр магистрыг зэрэг хамгаалсан.


Содномын БЭХБАТ

bekhbat@rotarymongolia.org

С.Бэхбат нь ОХУ-ын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академи, АНУ-ын Дюкийн Их Сургуулийг тус тус дүүргэсэн. Одоо Улс төрийн Хэлмэгдэгсдийн Дурсгалын Музейн дарга, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын Гадаад харилцаа, хандивлагчдын үйл ажиллагааг зохицуулах ажлыг хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр ажлын гараагаа 1987-1991 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль багш, судалгааны ажилтнаар эхэлж байсан бөгөөд 1996-1998 онд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Зээл тусламжийг зохицуулах албанд ажиллаж байв.

1995 онд Гэндэн Санг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд мөн оноос тус Сангийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

С.Бэхбат нь 2005-2006 оны Улаанбаатар хотын Ротари Клубын Ерөнхийлөгч, 2001-2003 онд ХасБанкны ТУЗ-ийн гишүүн, 2005 оны 7 дугаар сараас тус Банкны ТУЗ-ийн гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.


Пэрэнлэйн ЭРДЭНЭЖАРГАЛ

jargal@soros.org.mn

П.Эрдэнэжаргал нь ОХУ-ын Дон дахь Ростовын Улсын Их Сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 1982-1988 онд Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яаманд анх ажлын гараагаа эхэлж, 1984-1991 онд МУИС-ийн багшаар ажиллаж байв. Тухайн үед түүний мэргэжил нь шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр судалгаа хийж, түүн дээрээ суурилсан зөвлөгөө өгч, даян дэхийн нийгмийн бодлоготой салшгүй холбогдсон юм. Тэрбээр 2004 оны 7 дугаар сараас эхлэн Монголын Нээлттэй Форумын Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байгаа бөгөөд өмнөх найман жилийн турш Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнд боловсрол, мэдээлэл, хэвлэл мэдээлэл, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хариуцан ажиллажээ. Өмнө нь тэрбээр Монголын Хөгжлийн Сангийн Гүйцэтгэх захирал, Төрийн захиргаа, удирдлагын институтэд багш, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн судлагааны төвд судлаачаар ажиллаж байв.

П.Эрдэнэжаргал нь 2005 оноос хойш ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.


Чулууны ГАНХУЯГ

ganhuyag.ch@xacbank.mn

Ч.Ганхуяг нь ХасБанкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд тус банкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрбээр 1991-1993 онд Монголын Хөрөнгийн Биржид брокер, 1997-1998 онд Монголбанк (Төв банк)-инд хянан шалгагчаар ажлын гараагаа эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн Микростарт төслийн Санхүүгийн менежерээр 1998 оноос ажиллаж, Монгол улсын бичил санхүүгийн анхдагч банк бус байгууллага (ББСБ) болох Хөгжлийн Алтан Сан (ХАС) байгууллагын Гүйцэтгэх захирал ХАС болон Говийн Эхлэл ББСБ-ыг нэгдэн нийлэх үйл явцыг манлайлан удирдаж, улмаар тэдгээрийн суурин дээр байгуулагдсан ХасБанкны Гүйцэтгэх захирлаар 2002-2008 онд ажиллаж байв.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийн Бизнесийг хөгжүүлэх бодлогыг салбарын зөвлөлийн гишүүнээр 2005 оноос ажиллахын зэрэгцээ Бүгд Найрмадах Унгар Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар 2006 онд томилогдсон болно. Мөн түүнчлэн тэрбээр Олон улсын бичил санхүүгийн байгууллагуудын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2007 оноос хойш томилогдон ажиллаж байна.

Ч.Ганхуяг нь Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хот дахь Эдийн засгийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн болно.


Жеймс АНДЕРСОН

janderson@field.mercycorps.org

Жеймс Андерсон нь 1979 онд Файрфиелдийн их сургуулийг дүүргэж улмаар1984 онд Нью Иорк мужийн Пэйсийн их сургуульд санхүүгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.

Тэрбээр 1996 он хүртэл Германы BHF банкинд ажиллах хугацаандаа 1981-1993 онд тус банкны Нью Иорк хот дахь салбарын зээлийн ахлах мэргэжилтэн, Токио хот дахь салбарын ерөнхий менежерээр тус тус ажиллаж байв. Тэрбээр 1996-1999 онд АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр  Ази бүс нутгийн 5 оронд хэрэгжсэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангийн дэд ерөнхийлөгч болон Казакстан улс хариуцсан менежерээр ажиллав. Улмаар 1999-2002 онуудад Вьетнам улсад ОУСК-аас хэрэгжүүлсэн Меконг хөгжлийн төслийн орон нутгийн менежер, ОУСК-ийн Ази дахь салбарын Бүсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллажээ.

Жеймс Андерсон нь 2003-2005 онд Mercy Corps олон улсын байгууллагатай гэрээгээр ажиллан тус байгууллагын хувь нийлүүлсэн Монгол Улсын ХасБАнкны Техникийн ахлах зөвлөх, одоог хүртэл Мерси Кор байгууллагын Бичил бүсийн санхүү хариуцсан ахлах зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байв. Тэрбээр ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр 2003 оноос хойш сонгогдон ажиллаж байна.


Майкл МАДДЕН

mmadden@ronoc.ie

Майкл Мадден нь Олон Улсын Ронок компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр 15 жил эдийн засгийн салбарт, тэр дундаа карт болон банкны салбарт амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесмэн юм. Тэрээр ОХУ-д 8 жил гаруй ажиллаж амьдрахдаа Төв болон Зүүн Европ, Өмнөд болон Африкт бизнесээ явуулж байсан туршлагатай. Майкл 2003 онд Оросын гурав дахь томоохон хэрэглэгч Франц Улсын Renaissance санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж Гүйцэтгэх захиралын албыг хашиж байсан.

Майклын одоогийн амжилт нь бизнес эдийн засаг болон зах зээлийн өндөр мэдлэг чадвар, хамгийн чухал нь олон улсын хамтрагчдаа татах авъяас, шургуу хөдөлмөр, түүний хамт олон мөн олон улсад асар олон харилцаа холбооны сүлжээтэйд оршиж байгаа юм.


Оливьер МАРКҮЭТ

Olivier.marquet@triodos.nl

Оливьер Маркүэт нь 2002 оноос хойш Бельги улс дахь Триодос банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд мөн арилжааны болон иргэдийн банк, хөрөнгө зохицуулалт, хөрөнгийн сангийн чиглэлээр 25 жилийн турш ажилласан байна. Люксембург хотод байрлах “BNP-Paribas Asset Management” болон “ING” банкны Европын хөрөнгийн сангийн гүйцэтгэх захирал, “BBL A.M.” болон “ING Investment Management” байгууллагуудыг нэгтгэх үйл явцыг удирдан зохион байгуулж байжээ. Тэрбээр “Alterfin CVBA” болон бусад хэд хэдэн хөрөнгийн сангийн ТУЗ-д гишүүнээр суудаг.

Тэрээр ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2009 оны 8 дугаар сараас ажиллаж эхэлсэн.


Ричард РАНКЕН

rranken@ifc.org

Ричард Ранкен нь Зүүн Ази болон Номхон Далайн бүсийн IFC-д ахмад зөвлөх мөн Азид хэд хэдэн банкууд,хувийн компанийн хувьцааны гишүүнчлэлтэй.Түүний 30жилийн карер нь IFC-д болон Former Soviut Union, Африк саяхныг хүртэл Зүүн Азид мэргэжлээрээ ажиллаж байсан.

Тэр FSU-д IFC-ийн Зөвлөх Үйлчилгээг толгойлонгоо 50,000 гаруй компаниудыг хувьчлан корпорацийн удирдлагын жишгийг нэвтрүүлсэн ба санхүүгийн секторын хөгжилд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байсан. Африкийн IFC-ийн захирлын үйл ажиллагаа бол тэрээр энэ газарт шинэ төлөвлөгөө, 30 орны 1,5 тэрбум ам доллар болох IFC-ийн бизнесийн хөрөнгө оруулалт мөн SME-д төвлөрүүлэлт жижиг санхүүг оруулсан. Түүнчлэн Зүүи Ази болон Номхон далайн бүсийн захирал тэрээр IFC-ийн ажлыг санхүүгийн уур амьсгалыг өөрчилж зөвлөх үйлчилгээнд холбосон.


Сара ДЖАРИ

Sarah.Djari@blueorchard.com

БлюОрчардын Азийн бүсийг хариуцсан Хөрөнгө оруулалтын менежер хатагтай Сара Жари ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК болон ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд тэрээр байгууллагын хөгжил, стратегийн асуудлаар зөвлөгөө өгөх, бичил санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх болон хөрөнгө оруулалтын чиглэлээр 8 жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Хатагтай Сара БлюОрчардад ажиллахаасаа өмнө “Bain and Company” зөвлөх фирмд ахлах зөвлөхөөр, ICICI банкны Бичил Санхүүгийн Стратегийн Нэгжийн захирлаар тус тус ажиллаж байсан.