Байгууллагын бүтэц Байгууллагын Засаглал


ХасБанк нь 2010 онд компанийн засаглалын чиглэлээр ОУСК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний зөвлөмжийг үндэслэн тодорхой төлөвлөгөө боловсруулан банк, түүний толгой компани болох Тэнгэр Санхүүнийн Нэгдэл ХХК-ийн компанийн засаглалын чухал бодлого, журмууд / Компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн гишүүдийг сонгох шалгаруулах тухай журам, Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хэлцэл байгуулах тухай журам, Ёс зүй, сонирхлын зөрчлийн тухай журам/-ыг батлуулан мөрдөж ажиллаж байна. Үүнээс гадна ТУЗ-ийн Аудит, Хөрөнгө оруулалт болон Засаглал, томилгооны хороонуудыг байгуулсан бөгөөд орон тооны ТУЗ-ийн Нарийн бичгийн даргыг ажиллуулж байна.